"PISA-2025"
Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD) 1997 оноос хойш 3 жил тутам PISA буюу суралцагчийн амжилтын олон улсын үнэлгээг зохион байгуулж байна. Улс орнуудын 15 настай суурь боловсрол эзэмшсэн зохион суралцагчид танин мэдэхүйн мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэхүй болон тухайн улсын боловсролын тогтолцоо уг чадварыг хэр олгож буйг танин судалдаг юм.

Гэрэл зургийг MPA.mn

2025 оны үнэлгээнд Дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас 191 сургуулийн 7,146 суралцагч хамрагдлаа. Үнэлгээний тайланг OECD бүрэн боловсруулж өнөөдөр дэлхий нийтэд үр дүнгээ зарлаж байна.

PISA 2025-ын үндсэн ай нь Байгалийн ухаан, дэд ай нь унших ойлгох, математик, нэмэлт нь цахим орчинд суралцахуй байв.
Монгол Улс багш, эцэг эх, асран хамгаалагчийн асуудалд нэмэлтээр хамрагдаж, 2 дахь удаагийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өгөгдлийн сантай боллоо.

Энэ удаагийн үр дүнгээр 4 үзүүлэлтийнхээ дундуур Монгол Улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгдэж, сорил тус бүрээр авч үзвэл:

- Математик 419 оноотой 49 дүгээр байрт

- Байгалийн ухаан 424 оноотой 56 дугаар байрт

- Унших чадвар 3748 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвар буюу нэмэлт сорилоор 91 улс орны 51 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Цахим орчинд суралцахуйн үнэлгээ 2025 онд шинээр туссан ба уг айын бүрэлдэхүүн чадвар болох технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвараас /computational problem solving/ гадна бие даан суралцах чадварын сорил дээр хүүхдүүд ажилласан. Энэ удаад бид асуудал шийдвэрлэх чадварын үр дүнг танилцуулж байгаа. 2027 онд цахим орчинд суралцахуйн бие даасан тайлан эцэслэгдэн OECD-с гарах юм.

СУРАЛЦАГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮВШИН

ПИСА үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-г суурь түвшин гэж үздэг бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын 4.1.1-д суралцагч бүр уг түвшинд хүрсэн байхыг чухалчилдаг. Манай улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хувьд энэ түвшинд гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл таван суралцагчийн гурав нь энэ зорилгод хүрсэн байна. 2022 онд нийт суралцагчийн 50-64 хувь нь энэ түвшинд хүрээгүй байсан юм.

2022 онтой харьцуулахад Монгол улсын 15 настай суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан, мөн суурь түвшний буюу 2-р түвшний мэдлэг чадвар эзэмшээгүй суралцагчдын хувь 107-аар буурсан байна.

СУРАЛЦАГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛ ДЭХ ТЭГШ БАЙДАЛ

2022 оны үнэлгээтэй харьцуулахад нийслэл, аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү буурсан байна. Ялангуяа байгалийн ухааны гүйцэтгэлийн зөрүү арилах хэмжээнд хүрчээ.

Байгалийн ухаан, уншаад ойлгох чадвар болон математикаар охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байна. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд хамаарах бүлгийн суралцагчдын гүйцэтгэл доод 25 хувьд хамаарах суралцагчдынхаас илүү байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Боловсрол амжилт гаргахын тулд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон эцэг эх асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй.

БУСАД

Суралцагчдын сургуульд хандах хандлага сэтгэл ханамж 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Манай улсын хувьд ЭЗХАХБ-ын дундаж болон Азийн дунджаас өндөр байна. Сургуулийн орчинд өөрийгөө аюулгүй хэмжээн мэдэрдэг суралцагчид амьдралаа сэтгэл хангалуун байх хандлагатай байна.

Суралцагчдын сониуч зан нэг нэгжээр нэмэгдэх тутамд байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор сайжирч байна.

Багшийн шинжлэх ухаанд хандах хандлага, сонирхол нь суралцагчдын гүйцэтгэлтэй хамааралтай байв. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тооцохын өмнө багшийн шинжлэх ухаанд хандах эерэг хандлага, сонирхлын нэг нэгжээр өсөхөд суралцагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 18.40 оноогоор нэмэгдэж байна.

Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн цахим сургалтын бэлэн байдал ЭЗХАХБ-ын дунджаас доогуур байгаа нь техникийн асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байдал, сургалтад цахим хэрэгсэл ашиглахыг дэмжих сургуулийн түвшний зохицуулалтын тодорхойгүй байдал, сургуулийн интернетийн сүлжээ, программ хангамжийн тасралтгүй сайжруулалттай холбоотой байна.

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ бие даан суралцахыг дэмждэг, сурлагын болон сайн сайхан байдалд анхаарал хандуулдаг, асууж, ярилцдаг хүүхдүүдийн гүйцэтгэл илүү байгаа нь харагдсан. Энэ үр дүн ЭЗХАХБ-ын дунджаас ч өндөр үр дүн байгаа юм.

Эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийнхээ сурах сургуулийг сонгохдоо тухайн сургуулийн сурлагын амжилтыг чухалчилсан байна. Үүнээс гадна сургалтад цахим технологи ашиглах байдлыг манай эцэг эх, асран хамгаалагчид анхаарч байна. Эцэг эх, асран хамгаалагчид шинэлэг зүйлийг сургалтдаа нэвтрүүлж байгаа эсэх, сургалтын нээлттэй тогтолцоог эрхэмлэх хандлагатай нь харагдаж байна.

#онцолсон, #live, #PISA-2025, #PISA,