Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч "Bombardier" компани АНУ-ын зах зээлд онгоц борлуулахыг хүсвэл үйлдвэрлэлээ тус улсад явуулах ёстой гэж мэдэгдлээ.

Тэрбээр нийгмийн сүлжээндээ "Bombardier"-ийн орлогын талаас илүү хувь нь АНУ-ын худалдан авагчдаас бүрддэг гэж шүүмжилж, “Манай зах зээлийг хүсэж байгаа бол энд үйлдвэрлэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.

Харин "Bombardier" компани АНУ-д 3,500 орчим ажилтантай, 2,800 америк нийлүүлэгчтэй хамтран ажилладаг бөгөөд жил бүр АНУ-ын нийлүүлэгчдэд 2.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө зарцуулдгаа онцолжээ. Тус компани АНУ дахь үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Трампын энэ мэдэгдэл АНУ, Канадын худалдааны маргаан улам хурцдаж буй үед гарч байна. Канад улс өнөөдрөөс АНУ-ын 20 тэрбум ам.долларын бараанд хариу тариф хэрэгжүүлж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

#Трамп, #"Bombardier" компани,