Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.10.01)-ийн хуралдаан 11.50 цагт эхэллээ. Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Жангабыл, О.Номинчимэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат, С.Замира, Ж.Батсуурь, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар ирснээр ирц 52.4 хувиар бүрдэв.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанаар оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх тухай нийтийн өргөдөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хэлэлцүүлгийг хийв.
Оршуулгын газрын талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхийг дэмжлээ
Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системд иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан оршуулгын газрын эмх цэгцийг хангах талаар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх тухай өргөдлийг нэг сарын хугацаанд 100 237 иргэн дэмжжээ. Иймд өргөдлийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус Байнгын хороонд энэ оны есдүгээр сарын 07-ны өдөр хуваарилсан юм.

Хуралдааны эхэнд иргэн Д.Гансаруул өргөдлийнхөө үндэслэл болон иргэдээс өгсөн саналыг танилцуулав. Энэ асуудал нийгэмд томоохон хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсэнтэй холбоотойгоор судалж үзэхэд үүнийг зохицуулсан бие даасан хууль байхгүй, олон жил салангид журам, дүрмээр зохицуулагдаж байгаа нь цаашид нийгэмд маргаан, талцал үүсгэсээр байх шинжтэй байгааг тэрбээр хэлсэн юм. Нийтийн өргөдөлтэй холбогдуулан иргэдээс гол горхины эх, нуур усны эрэг гэх мэт зөвшөөрөлгүй газар дахь оршуулгыг нүүлгэн шилжүүлэх, гадаадын иргэдээс газар гуйж оршуулга хийдэг байдлыг зогсоох, энэ чиглэлийн үйлчилгээний бизнесийн зохицуулалтыг сайжруулах, өртөг зардлыг бууруулж иргэдэд дарамт багатай болгох зэрэг санал уламжилсныг тэрбээр дамжуулав.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан оршуулгын салбарын нөахцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Манай улсад өнөөдрийн байдлаар оршуулгын үйлчилгээ эрхлэхээр бүртгэгдсэн 60 гаруй байгууллага байгаагаас идэвхтэй ажиллаж буй нь 15 орчим бөгөөд зөвхөн нийслэлд жил бүр дунджаар 11 га шинэ оршуулгын талбай нэмэгддэг гэдгийг тэрбээр хэлсэн юм. Нэг оршуулгад дунджаар 6.8 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд үйлчилгээний үнэ 1.2-23 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.

Нийтийн өргөдөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд газрын зохицуулалт, орчны бохирдол, экологи, эрүүл мэндийн эрсдэл, оршуулгын зардал, үнэ өртөг, мөн шашны, зан үйлийн болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангахтай холбоотой асуудлуудыг хөндөж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүн нас барах, түүний шарилыг хүлээж авахаас эхлээд бүртгэх, оршуулах, чандарлах, газрын ашиглалттай холбоотой харилцаа гээд бүхий асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатайг онцолж, оршуулгын газрын газар ашиглалтын эрх, иргэдийн эзэмшилтэй холбоотой эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, иргэн хүн өвөг дээдсийнхээ булшин дээр мод тарих, тохижуулах, арчлах эрхтэй эсэх нь ч бүрхэг хэвээр байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Туул голын ай сав, усны эх үүсвэрийн ойролцоох оршуулгыг цаашид бүр мөсөн хориглох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун амьдрахаас үхэх нь илүү өндөр зардалтай болсон гэх шүүмжлэл хэлэв.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд бие даасан хуультай болох, улсын хэмжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн системтэй байх, байгаль экологийн цэвэр, ариун байдлыг хамгаалах, оршуулгын үйлчилгээний нэгдсэн стандарт, зөвшөөрлийг тогтолцоог бий болгох, хуучин оршуулгын газруудыг тооллого, төлөвлөлтөд хамруулах, хот төлөвлөлт, газрын бодлоготой уялдуулах зэрэг санал хэллээ. Харин хэт төвлөрсөн зохицуулалт бий болгох, шашны болон зан үйлийн асуудал руу гүнзгийрэн оролцохоос болгоомжилж, иргэдийн зардлын ачааллыг өсгөхгүй байх, орон нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог сулруулахаас сэрэмжлэх шаардлагатайг анхааруулж байлаа.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа оршуулгын харилцаатай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь тус саналыг дэмжсэн юм Мөн Улсын Их Хурлын даргад хүргүүлэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр, төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгүүдийг явуулав
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн нэг, хоёрдугаар зүйлийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Мөн зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн тодотголын талаарх танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийж, дөрвөн гол чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөснийг нэгбүрчлэн дурдав. Эхний ээлжинд ахмад настны орлогыг нэмэгдүүлэх бодлогын алхмыг хийж, 435 мянган ахмад настанд ирэх сараас эхлэн суурь тэтгэвэр олгохоор тусгасан байна. Мөн ахмад настнуудын ажилласан жил, төлсөн шимтгэл, авч буй тэтгэврийн хэмжээнээсээ хамааран сар бүр 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох бөгөөд үүнд 196.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.
Мөн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 20 хувь, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 хувь, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг жигдрүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт 170.1 тэрбум төгрөг шаардагдах ажээ.

Түүнчлэн иргэдийг үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах, үүний дотор Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлж, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг, эрчим хүчний тарифын алдагдлыг нөхөхөд 107.3 тэрбум төгрөг зарцуулна. Төрийн байгууллагуудын шатахуун, томилолт, сургалт, тавилга, зөвлөх үйлчилгээ, арга хэмжээ зэрэг зардлыг танаж, нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт хийнэ гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Төсвийн тодотголтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн зардлын задаргаа, мөн хөтөлбөрийн өртөг, үр нөлөөг судалсан байдал, улсын сургууль шинээр барих болон хувийн хургууль түрээслэх хувилбаруудын эдийн засгийн үр ашгийн харьцуулалт зэргийг нарийвчлан асууж байлаа. Мөн өнөөдөр эхэлж байгаа эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, түүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн хамруулж, илрүүлгийн дараа ямар эмчилгээ, үйлчилгээ хийх талаар тодорхой асуулт тавьж байв.

Мөн төсвийн тэлэлт Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн томоохон сэдэв болсон юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төрийн өмчит компаниудын ноогдол ашгаар төсвийн урсгал зардлыг тэлэх нь эрсдэлтэйг хэлж, төрийн байгууллагын бүтэц, давхардлыг бууруулах шаардлагатайг чухалчилж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сургалтын орчны шинэчлэлийг хөдөөд хэрхэн хэрэгжүүлж, тэгш боломжийг бүрдүүлэх, шинээр улсын сургуулийн барилга байгууламж барих ажлыг эрчимжүүлж, хүртээмжийг яаж сайжруулах талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас асууж, хариулт авав. Улаанбаатар хотод 35-аас дээш хүүхэдтэй 1,098 бүлэг байгааг сайд Л.Энх-Амгалан дурдаж, “Гэрт ойрхон сургууль” арга хэмжээний үр дүнд эдгээрийн 48 хувь нь стандартын түвшинд очно гэж мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга О.Номинчимэг төсвийн тодотголтой холбогдуулан Бэрхийн уурхайн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хохирсон 112 иргэний 4.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр шүүхээр эцэслэн тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа асуудлыг хөндөн асууж Сангийн сайд З.Мэндсайханаас тодорхой хариулт авав. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#live, #парламент, #улсын их хурал, #ӨБХ, #PARLIAMENT.MN, #их хурал,