№ 37(1432).jpg

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Б.Ганцэцэг, Э.Алтанзул, Г.Мөнхтулга нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох захиргааны хэргийн тухай”, ““Өгөөжхишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай”” Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, “Б.Ганцэцэг, Э.Алтанзул, Г.Мөнхтулга нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар, Б/05 дугаар, Б/08 дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах” бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь маргаан бүхий захиргааны актуудыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үед илт хууль бус гэж үзэж биелүүлэхээс татгалзаж байгаагүй, мөн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХЭГ/2561 тоот албан бичгээр татгалзсан хариу өгөхдөө хүртэл энэ талаар дурдаж байгаагүй /байхад/ ... давж заалдах шатны шүүхээс тухайн ажлаас чөлөөлсөн актыг илт хууль бус гэж үзэж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж дүгнэснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэзээ дуусгавар болсон, эсхүл цуцлагдсан талаар ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгэж шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй ч энэ нь магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байгаа тул нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ. Харин “Өгөөжхишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухайд нэхэмжлэлийн шаардлага нь “Өгөөжхишиг” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “... тус хэлтсийн үүсгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нийт 53,600,000 төгрөгийн нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хэсгийг хангаж, үлдэх хугацаанд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Өгөөжхишиг” ХХК-ийн төлөөлөгч П.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг тус тус хангажээ УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,