УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан

нүүр_зураг.jpg

ТООН УТГААР

УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хороо, Ажлын хэсэгт ажилласан болон дотоод, гадаадын уулзалт хэлэлцүүлэгт оролцсон ажлын гол үзүүлэлтүүд:

●       80% УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцов. /Гадаад томилолт-8, чөлөөтэй-9/

●       14 Хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв.

●       21 Хуулийн Ажлын хэсэгт ажиллав.  

●       66 Байнгын хорооны хуралдаанд оролцов.

●       51 Хууль боловсруулах 19 Ажлын хэсгийн хуралдаанд 100 хувийн ирцтэй оролцсон. 

●       53 Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэгт оролцов. 

●       23 Олон улсын хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцүүлэгт оролцов.

●       2 УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайдаас асуулга асуув.

Санаачилсан хууль, тогтоол:

❖     Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулав. Уг хуулийн төсөлд гол усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барихыг хориглохоор тусгалаа.

❖     “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт боловсруулан Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолыг батлууллаа. 13 заалт бүхий уг тогтоолоор байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах чиглэлийг Засгийн газарт өглөө. 

❖     Жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулах зорилгоор НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, НӨАТ төлөгчөөр бүртгэх борлуулалтын орлогын босго хэмжээг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд гаргаж, батлууллаа.

960a2df766df47dfab8943ff25b4456c.jpg

УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувиар төсөв, санхүү, эдийн засаг, байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд 19 хуулийн Ажлын хэсэгт ажиллан батлалцсан хуулиудаас:

❖     Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн шинэчилснээр компанийн засаглал, хяналтын тогтолцоо, ил тод байдал, удирдлагын хариуцлага, бүтээмж, ашигт ажиллагаа, санхүүгийн үр ашгийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн орчин сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ.

❖     Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль: Эдийн засгийн эрх чөлөөний эрх зүйн баталгааг бэхжүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах эрх хэмжээ, хязгаарыг тодорхой болгож, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн.  

❖     Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдын хязгаарлалтыг багасгах, тогтворжуулах гэрчилгээний хугацааг нэмэгдүүлэхээр зохицуулж, хөрөнгө оруулалтын баталгаа, суурь зарчмыг олон улсын жишигт нийцүүлсэн.

❖     Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Аж ахуйн зарим үйл ажиллагааг мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх, бизнес эрхлэх зөвшөөрлийн дарамтыг бууруулах, тавигдах нөхцөл шаардлагыг хялбарчлах, 233 зөвшөөрлийг цахимаар олгохоор тусгаж бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрх зүйн үндэс бүрдэнэ.

❖     Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Тэтгэврийн тогтолцоог баталгаат тэтгэвэр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр гэсэн гурван давхаргат тогтолцоонд шилжүүлж, тэтгэврийн даатгалд хагас хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан.

❖     Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:  Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс нь хамааран үнэлгээний тогтолцоог эрсдэлд суурилсан байдлаар шинэчилж, бага эрсдэлтэй төслүүдийн зөвшөөрлийн шат дамжлагыг хөнгөвчиллөө.

❖     Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хувийн хэвшлийг дэмжих, хүний хөгжлийг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх, төрийн бүтээмж, засаглалыг дээшлүүлэх зорилтуудыг тодорхойлов.

❖     Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: Чухал ашигт малтмалын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, баяжуулалт болон маркшейдерийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн тогтолцоонд хамруулан, эрэл хайгуулын судалгааг идэвхжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах,  АМНАТ-ийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хувийг нэмэгдүүлэхээр тусгасан.

ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

2025 оны намрын чуулганы хугацаанд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд:

1.Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв. /2025.09.19/

2025.09.19_Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.jpeg

2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2025.11.14/

2025.11.14_Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.jpeg

3.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2025.11.20/

4.Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2025.12.17/

2025.12.17_Нийгмийн ажлын тухай .jpeg

2026 оны хаврын чуулганы хугацаанд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд:

5.Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв. /2026.05.05/

Зураг:

6.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.05.07/

20260507_тогтоолын төсөл.jpg

7..Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.05.27/

2026.05.27_Их хурлын тухай.jpg

8. Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.06.04/

20260604_ойнтухай.jpeg

9. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.06.10/

20260610_Төсвийн тогтвортой байдлын тухай.jpg

10.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.06.17/

20260617_Монгол Улсын Засаг захиргаа.jpeg

11..Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.06.29/

20260629_Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль .jpeg

12.Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.06.29/

2026.06.29_Статистикийн тухай хууль _.jpeg

13. Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.07.02/

20260702_dulaanhangamj.jpeg

Зураг:14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлэв./2026.07.02/

20260702_turiinumchit.jpeg

БАЙНГЫН ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Байнгын хороо, хуулийн Ажлын хэсгийн онцлох ажлуудаас:

●       Төсвийн-30, Эдийн засгийн-16, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн-17, Аюулгүй бодлого, гадаад байдал байнгын хорооны 3 хуралдаанд оролцов.

●       Хууль боловсруулах 21 Ажлын хэсгийн 51 хуралд оролцож санал, дүгнэлт боловсруулав.

❖     Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.

❖     Хөгжлийн бодлого төлөвлөлт, дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт орж ажиллав.

❖     Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт орж ажиллав. 

❖     "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсны орлогод ногдуулах албан татварын асуудлыг судлах Ажлын хэсэгт орж ажилласан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг 2 хувийн татвар хүчингүй болов.

·        Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн хүрээнд Хар тугалганы асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. /2026.04.08/

20260401_хог хаягдал_ажлын хэсэг8.jpg

БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА 

❖     Ерөнхий сайдаас асуулга асуув.

➢    УИХ-ын хяналт, шалгалтын бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдаас 3 удаагийн асуулгыг зохион байгуулснаас 2-т нь оролцсон. Асуулгаар төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, төсвийн  бодлогын шинэчлэл, инфляцыг хязгаарлах бодлого, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн тогтолцооны үр дүн, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах бодлого, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг  дэмжих чиглэлээр асуулт асууж, хариулт авлаа.

2025.11.21. Чуулган .jpg

❖     ХҮН намын зөвлөлийн хурал

2025 оны намрын чуулганы хугацаанд ХҮН намын зөвлөлийн хуралд 14 удаа, 2026 оны хаврын чуулганы хугацаанд 14 удаагийн хуралд 100 хувийн ирцтэй оролцож, ахлан ажилласан. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах Ажлын хэсэг, Туулын хурдны замын төслийн Ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

зөвлөл_20260323_2.jpg

§  Батлагдсан онцлог хуулиуд:

Иргэн бүрд шууд нөлөөлөх татварын багц хуулийн онцлох шинэчлэлүүд:

❖     Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:  Хуулиар татварын өртэй ААН-үүдийн дансыг бүрэн битүүмжлэх бус дансанд орж ирэх орлогын 70 хувийг татварын өрөнд суутгаж, үлдэх хөрөнгөөр нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь бизнесийн тасралтгүй байдал, ажлын байрыг хамгаалах чухал шинэчлэл боллоо.

❖     Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль: Сарын 792,000 төгрөг хүртэлх цалин буюу жилийн 9.6 сая төгрөг хүртэлх хөдөлмөрийн орлогыг ХХОАТ-аас бүрэн чөлөөлж, 792 мянгаас 2.0 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулахаар болов.  Жилийн 1 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн бизнесийн орлогоосоо 1 хувийн татвар төлөх, мөн өөрийн үндсэн оршин суудаг орон сууцаа хуульд заасан нөхцөлөөр борлуулсан орлогыг ХХОАТ-аас чөлөөлөхөөр тусгалаа.

❖     Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль: 1 хувийн татварын хөнгөлөлт эдлэх ААН-ийн жилийн борлуулалтын орлогын босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 25 хувийн татвар ногдуулах босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон өсгөж, 6–10 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогод ногдуулах татварын хувь хэмжээг 25 хувиас 15 хувь болгон буурууллаа.

0703_chuulgan (1).JPG

§  Олон улсын хамтын ажиллагааны уулзалт, айлчлалууд:

2025 оны намрын чуулганы хугацаанд

➢    Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтад оролцов. /2025.09.15/

2025.09.16 Ази эмэгтэй парламент.jpg

➢    Швейцарийн хөгжлийн агентлагийн зочидтой уулзалт хийв./2025.09.25/

2025.09.    Щвейцар уулзалт.jpeg

§  Хог хаягдлын менежментийн асуудлаар Дани Улсад ажиллав./2025.09.29-2025.10.04/

2025.09.29 Дани томилолт.jpg

➢    Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцов./2025.10.18-2025.10.24/

➢    АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан АНУ-ын Конгрессын Олон улсын байгаль хамгаалах арга хэмжээ болон Парламент хоорондын бодлогын форумд оролцов. /2025.10.25-2025.10.30/

2025.10.26 Америк томилолт.jpg

§  УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн хурал, уулзалтад оролцов./2025.12.05/

2025.12.05_Монгол-Солонгос.jpg

2026 оны хаврын чуулганы хугацаанд:

➢     УИХ-ын дэд дарга болон Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүдийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн ажлын айлчлалд оролцов./2026.03.02/

cheh_ailchlal_20260304_5.jpg

➢    Төсвийн байнгын хорооны дарга, гишүүдийн хамт БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзав./2026.03.13/

БНЭУ_ЭС_20260313_4.jpg

➢    Люксембургийн Их гүнт улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүд, Гадаад бодлогын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв./2026.03.24/

Люксембург_20260326_2.jpeg

➢    УИХ-ын дарга болон  Европын холбооны Элчин сайдтай хийсэн уулзалтад оролцов. /2026.05.25/

20260525_европ элчин.JPG

§  Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцов./2026.05.27/

20260527_Европын холбоо_18зөвлөлдөх.JPG

➢    БНСУ-ын Нэгдлийн сайд болон Парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийв. /2026.06.04/

20260604_БНСУ.JPG

➢    Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй Эдийн засгийн байнгын хорооны даргын хамт уулзлаа.  /2026.06.12/

20260612_олон улсын валют.jpeg

➢    Тайландын Бангкок хотод ОУВС болон Дэлхийн банкны дэргэдэх “Парламентчдын сүлжээ”-байгууллагын хуралд оролцов. /2026.06.24/

20260624_Тайланд.jpg

ОНЦЛОХ, ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ:

 ★        Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэл, талархлын арга хэмжээнд оролцов./2025.12.03/

  ★       Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар Налайх дүүрэгт ажиллаж, санал солилцов. /2026.02.25/

nalaih_uildver_20260225.jpeg

★ "Highlighting the Economic and Financial sector" Хөрөнгө оруулалт, худалдааны газрын  арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв. /2026.03.10/

20260310_investmongolia_neeltiinug_2.jpg

★  "Нээлттэй парламент-2026" оюутан дадлагажуулах хөтөлбөрт Менторын үүрэг гүйцэтгэв.

20260403_openparliament_haalt2.JPG

★   МҮХАҮТ-ын удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөл, , ТОП–100 ААН-ийн төлөөллүүд болон Мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй худалдаа, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох уулзалтад оролцов.  /2026.03.31/

2026.0331_business_breakfast.jpg

★  CNBC телевизэд Монголын эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны төсвийн төсөөлөл сэдвээр ярилцлага өгөв. /2026.05.06/

★      УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалтад оролцов. /2026.05.29/

20260529_хүүхэд хамгаалал.8.JPG

 ★  WCD Mongolia extended meeting-Society Sustainability Economic Competitiveness”- Нийгмийн хөгжил, тогтвортой хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээнд оролцов. /2026.06.10/

★         НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов. /2026.06.15/

20260615_UNDP.jpg

  ❖       “Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” арга хэмжээг нээж үг хэлэв.  /2026.06.16/

20260616_forum.jpeg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,