Гэрэл зургийг MPA.mn

Сүхбаатар аймгийн Наран сумын 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд энэ сарын 3-нд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ноцтой гэмтэл гарчээ.

Гэмтлийн улмаас 33 тулгуурын төмөр хийц эвдэрч, 70 тусгаарлагч хагарсан байна. Мөн 117 тулгуур буюу 9.3 км дамжуулагч утас тасарч, Наран сумын хэрэглэгчид 53 цаг 26 минутын турш цахилгаан эрчим хүчээр тасарсан байна.

Гэмтлийг арилгахаар шуурхай үйлчилгээний 14 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад хоёр хоногийн турш тасралтгүй ажиллажээ.

Улмаар засварын ажлыг дуусгаж, 10 дугаар сарын 5-ны 15:59 цагт Наран сумын цахилгаан эрчим хүчний хангамжийг бүрэн сэргээсэн байна.

#онцолсон, #Наран сум,