Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлын үеэр Б.Пүрэвдагва арилжааны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /НИТХ/ өргөн мэдүүлэхээр байгааг мэдээлсэн байна.
Тодруулбал, архи, тамхи, согтууруулах ундаа болон баар, цэнгээний газраас бусад аж ахуйн нэгжийн төлдөг хоёр хувийн албан татварыг бууруулснаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт найман тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх тооцоо гарчээ.
Б.Пүрэвдагва “Шатахуун, инфляцын үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудадаа төр дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг бууруулах зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх санал гаргаж байна” хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн нийслэлээс бизнес эрхлэгчдэд тулгарч буй захиргааны дарамтыг бууруулах чиглэлээр өмнө нь арга хэмжээ авчээ. Тухайлбал, наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхлэхэд шаардаж байсан 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан байна.
Уг татварын хөнгөлөлтийн саналыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх юм.

#ТАТВАР, #Хотын дарга Б.Пүрэвдагва, #Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587