Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төрийн дууллын өдөр” төслийн хүрээнд 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 11:40 цагт улс орон даяар Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандууллаа.
Энэхүү арга хэмжээнд ерөнхий боловсролын 911 сургуулийн нэгдүгээр ээлжийн нийт 557,225 сурагч нэгдэн оролцож, сургуулиуд дээрээ Төрийн дууллаа нэгэн зэрэг дууллаа. Ийнхүү хүүхэд, багачууд эх оронч үзэл, үндэсний бахархлаа бэхжүүлж, төрийн бэлгэ тэмдгээ хүндэтгэхийн утга учрыг хамтдаа мэдэрсэн юм.
“Монгол Улсын Төрийн дууллын өдөр” төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах;
- Монголын түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалах, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх;
- Төрийн дуулал, Төрийн далбааны түүхэн үнэ цэнэ, бэлгэдэл, нийгмийн ач холбогдлыг сурталчлах.
Төрийн дуулал бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдэл, үндэсний бахархлыг илэрхийлсэн эрхэм бэлгэ тэмдэг билээ. Түүнийг хүндэтгэн эгшиглүүлэх нь хүүхэд, залууст эх орноо хайрлах, түүх соёлоороо бахархах, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэх үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

#сурагч, #төрийн дуулал, #Төрийн дууллын өдөр,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587