Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр (2025.02.05) эхэллээ. Тус зөвлөгөөнөөр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүн, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, цаашид Төр засгаас дэвшүүлсэн зорилт, баримталж буй чиглэл, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар хамтран хэлэлцэж байна.