“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 126 гишүүд сонгогдсон бөгөөд тус хөтөлбөрийн оролцогчдод хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор загвар чуулганы хуралдаан зохион байгуулж буй юм.