Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Тайландын тэрбумтан, Ерөнхий сайд асан Таксин Шинаватра найман сарын турш хоригдсоны эцэст батлан даалтаар суллагдлаа. Өдгөө 76 настай тэрбээр Бангкокийн Клонг Прем шоронгоос суллагдах үедээ "Сэтгэл минь амарлаа" хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн 25 жилийн турш Тайландын улс төрд ноёрхсоор ирсэн Таксин Шинаватра 15 жил гадаадад дүрвэж амьдарсан ч 2023 онд эх орондоо ирснийх нь дараа түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүж, найман жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр ялынхаа хугацааны дийлэнх хэсгийг эмнэлэгт өнгөрүүлж, улмаар хаан түүнд өршөөл үзүүлэн хоригдох хугацааг нь нэг жил болгон хөнгөлсөн юм. Гэвч түүний эмнэлэгт байсныг ялын хугацаа гэж тооцох үндэслэлгүй хэмээн Дээд шүүх үзэж, дахин хорих шийдвэр гаргаж байсан юм.
Таксины ялын хугацаа ирэх есдүгээр сард албан ёсоор дуусах бөгөөд тэр хүртэл хяналтын цахим бугуйвч зүүх ёстой болж байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567