Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь дайн шувтарч байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Москвад болсон Ялалтын баярын арга хэмжээний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн юм.

Орос, Украины дайн дуусах дөхөж буйг Путин онцлохын зэрэгцээ Европын аюулгүй байдлын шинэ зохицуулалтын талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа, мөн хэлэлцээг зуучлах боломжит түнш нь ХБНГУ-ын канцлер асан Герхард Шредер байх болно гэдгийг онцолсон байна. Кремлийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар хийж буй энхийн хэлэлцээ түр зогссоныг мэдэгдэж байсан юм. Гэсэн ч Путин Орос дайны зорилтуудыг биелүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ онцолж байсан.

Тэгвэл Путин энэ удаагийн мэдэгдэлдээ дайн дэгдсэн шалтгааныг Барууны удирдагчдын буруу үйл ажиллагаа, тэр дундаа НАТО-г зүүн зүгт тэлэхгүй гэсэн амлалтыг зөрчсөн явдал, Украиныг Европын Холбооны нөлөөнд оруулах гэсэн оролдлоготой холбон тайлбарласан байна. Өдгөө Оросын цэргүүд Украинд дөрөв дэх жилдээ тулалдаж байгаа бөгөөд энэ хугацаанд хэдэн зуун мянган хүн амиа алдаж, Украины газар нутаг дэд бүтэц сүйдэж, Оросын эдийн засагт ч энэ дайн хүндээр тусаад байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #ОРос, #УКраин, #Орос Укран,