“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 126 гишүүд сонгогдсон бөгөөд тус хөтөлбөрийн оролцогчдод хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор  загвар чуулганы хуралдаан зохион байгуулж буй юм.

Хоёр дахь удаагийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулсан бөгөөд загвар чуулганд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн загвар чуулган “Усан хангамж, усны хэрэглээ, ба байгаль орчны нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, чуулганаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас “Усан хангамж, усны хэрэглээ” сэдвээр, Сангийн яамны төлөөлөл “Төсвийн үйл явцад хүүхэд, залуучуудын оролцоог хангах нь” сэдвээр, “Оюу толгой” ХХК-ийн мэргэжилтнүүд “Уурхайн усны хэрэглээ, байгаль орчны нөхөн сэргээлт” сэдвээр хөтөлбөрийн оролцогчдод тус тус танилцуулга хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Хөтөлбөрийн оролцогчид хэлэлцэж буй сэдвийн хүрээнд асуулт асууж, мэргэжилтнүүдээс хариулт авч хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр гурван загвар чуулган зохион байгуулах бөгөөд тэдгээрээс гарсан санал, зөвлөмжийг хөтөлбөрийн хаалтын үеэр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод уламжлах зорилготой.

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн оролцогчид “Оюу толгой” ХХК-ийн алт, зэсийн ил уурхайд зочилж, үйл ажиллагаатай танилцав.  

#“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр,