зуд


127
Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Заамар, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн сумдын нутгаар цагаан зудтай.
150
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
161
Зудын урьдчилсан төлөв байдлын зургийг шинэчлэн гаргасан бөгөөд нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.
179
Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Дарьганга, Онгон, Дорнодын Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халхгол сумд буюу нийт 16 аймаг 77 сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
123
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна.
227
Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.
243
Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн  3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна.
263
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
266
Ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, тачир сийрэг, сумдын малын тоо их байгаа нь бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан болжээ.
357
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж энэ зууны дунд үе гэхэд зуд, үерийн эрсдэл улам бүр төвөгтэй болж цаг уурын эдгээр эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж болзошгүйг уур амьсгалын өөрчлөлтийн төлөв харуулж буй.
580
Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлнэ.
361
Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна.
626
АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) шугамаар Монголын малчдад хүндээр тусаад буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах тусламжийг нэмж 2,000 гаруй малчин өрхөд олгохоор боллоо.
589
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугааар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож эхлээд байна. Өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-нд эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө. Улсын хэмжээнд цас их орсны улмаас 20 аймгийн 190 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум баг, малчин өрхийг холбосон зам даваа хаагдан, малчдын ажиллах, амьдарх нөхцөл улам хүндэрч байна. Тиймээс Засгийн газар, УОК-оос иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, зудын нөхцөлд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах хүрээнд багц шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын хоёрдугааар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг  Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
476
Энэ сарын  урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн өмнөд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтайн уулархаг нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
532
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивт нэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Улсын Онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна.
386
Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комисст үүрэг болголоо.
452
УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
497
Тодруулбал, 22 аж ахуйн нэгжийн 1.03 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, тусламж дансанд төвлөрч, 562 сая төгрөгийн бараа материалын тусламж ирсэн байна.
491
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд зудын эрсдэлийн үнэлгээгээр хаваржилт хүндэрсэн Налайх, Багануур дүүрэгт ажиллалаа.
Цааш үзэх