АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Тайпэйд газардах төлөвтэй байгаа тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Хятадын хэд хэдэн байлдааны онгоц Тайванийн хоолойг заагладаг гол шугамын ойролцоо нислэг үйлдсэн гэж эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.

Мягмар гарагийн өглөө Хятадын онгоцнууд усан замын гол шугамын ойролцоо ниссэнээс гадна даваа гарагаас хойш Хятадын хэд хэдэн байлдааны хөлөг албан бус тусгаарлах шугамд ойртсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Хятадын нисэх онгоц голын шугамд хэд хэдэн удаа ойртож, буцах зэргээр тактикийн нислэг хийж байх үед Тайванийн онгоцнууд ойролцоо бэлэн байдалд байсан гэж эх сурвалж хэлэв.

Нөхцөл байдалтай холбогдуулан Тайванийн Батлан ​​хамгаалах яам мягмар гарагийн өглөөнөөс пүрэв гарагийн үд хүртэл байлдааны бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлсэн гэж арлын албан ёсны мэдээллийн агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.

Тайванийн зэвсэгт хүчин бэлэн байдлын түвшинг “энхийн” болон “дайны” гэж ерөнхийд нь ангилдаг бөгөөд одоогийн байдлаар түвшин энх тайвны үед хэвээр байгаа боловч нөхцөл байдал, аюулын түвшингөөс хамааран өөрчлөх боломжтой байна.

Пелосигийн аяллын хөтөлбөрийг мэддэг нэг эх сурвалж түүний төлөвлөсөн ихэнх уулзалтууд, тэр дундаа Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй хийх уулзалтууд лхагва гарагт товлогдсон бөгөөд төлөөлөгчид лхагва гарагт эрт Тайваньд газардах боломжтой, одоогоор бүх зүйл тодорхойгүй байна гэж мэдэгджээ.

Харин Тайванийн “Liberty Times” сонин эх сурвалжаас иш татан мэдээлснээр төлөөлөгчид мягмар гарагийн 22:20 цагт Тайваньд газардах ёстой байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян даваа гарагт ээлжит өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр Пелоси Тайваньд айлчилбал “Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон явдал болно” гэж хэлээд “Хятадын Ардын чөлөөлөх арми зүгээр суухгүй” гэж анхааруулсан билээ.

Мөн даваа гарагийн орой Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлалын цэргүүдийн сургуулилт, бэлтгэл хийж буйг харуулсан дүрс бичлэг төрийн мэдээллийн сайтуудад тавигдсан ба цэргүүдийг “байлдааны дэг журамтай байж, тушаалын дагуу тулалдахад бэлэн байж, ирж буй бүх дайснуудыг устгахыг” уриалж байжээ.

Харин Цагаан ордон Пелосиг Тайваньд айлчлах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Хятадын анхааруулгаас айхгүй гэдгээ мэдэгдэж, бичлэгийг зохисгүй гэж тодорхойлсон байна. Мөн АНУ-ын Тайваньд чиглэсэн бодлого өөрчлөгдөхгүй гэж удаа дараа мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

#Тайвань,