АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ням гарагт Хавайд газардсан бөгөөд түүний ажлын алба Ази тивд хийх айлчлалынх нь төлөвлөгөөг танилцуулсан байна.

Пелоси Энэтхэг-Номхон далайн бүс нутагт айлчлах Конгрессын төлөөлөгчдийг тэргүүлж, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад зочлохоор төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт Пелосийг Тайваньд айлчлахаар төлөвлөж байна гэсэн цуурхал гарсан ч албан ёсны мэдэгдэлд Тайванийн талаар огт дурдаагүй байна.

Тайванийг хэзээ ч хяналтандаа байлгаж байгаагүй ч арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг Хятадын Коммунист нам Пелосигийн айлчлалтай холбоотой мэдээ цацагдсаны дараа АНУ-ын засаг захиргаанд анхааруулга өгсөн.

Мөн саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын арми тус айлчлалыг “тийм ч сайн санаа биш” гэж үзэж байгааг дэлгэсэн. Гэсэн ч АНУ-ын хууль тогтоогчид Пелосигийн айлчлалыг дэмжиж байсан юм.

Хятад улс Тайванийг тус улсын салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэх боломжийг үгүйсгэдэггүй.

Хэрэв Пелоси Тайваньд айлчилбал сүүлийн 25 жилийн хугацаанд тус аралд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Тэрээр удаан хугацааны турш Хятадын удирдагчдыг хатуу шүүмжилж, хүний ​​эрхийн зөрчлийг буруушаасаар ирсэн бөгөөд энэ сарын эхээр “Тайванийг дэмжих нь бидний хувьд чухал” гэж мэдэгдэж байв.

Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар “Өнөөдөр манай Конгрессын төлөөлөгчид холбоотнуудадаа Америкийн амлалт хөдөлшгүй гэдгийг дахин нотлон харуулах зорилгоор Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь айлчлалаа эхлүүлж байна” гэжээ.

Түүнчлэн “Энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, худалдаа, Ковид-19-ийн цар тахал, уур амьсгалын хямрал, хүний ​​эрх, ардчилсан засаглал зэрэг нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг цаашид ахиулах” зорилгоор өндөр түвшний уулзалтуудыг улс орон бүрт зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

#АНУ,