“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан ээлжит шинэ бүтээл болох Хятадын зохиолч Ян Лянкөгийн “Дин тосгоны зүүд” роман монгол хэлт уншигчдад хүрлээ. Уг роман нь Хятад орны хаалттай нийгмийн доторх үзэл санааг уудлан бичсэнээс болж одоо ч эх орондоо хориотой бүтээлд тооцогддог юм. Ян Лянкөгийн эл романыг Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг бүтээлийг монгол хэлнээ буулгасан орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр дуун хөрвүүлжээ.

Хэвлэлийн газраас “Дин тосгоны зүүд” романы зохиолчийн тухайд “Ян Лянкө бол сэдвийг олоод, олсон сэдвээ яаж “стиль” болгохыг үзүүлж өгдөг зохиолч. Түүний бодож олсон “стиль”-үүд бүтээлээс бүтээлд давтагддаггүй нь нэн гайхамшиг. Энэ чадварыг нь тив, дэлхийн уран зохиолын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, түүнд утга зохиолын салбарын бүхий л хүндтэй шагналуудаа соёрхсон байдгийг тоочиж эс бармуй” хэмээн өгүүлжээ.

Хятадын нэгэн сод туурвилчийн “Дин тосгоны зүүд” хэмээх шидээвэр роман Аз хур номын дэлгүүрт “Нэмүүн” уулзалт, уншлагын үеэр нээлтээ хийх юм.

#шинэ ном, #ШИНЭ НОМ: Дин тосгоны зүүд,