Япон улс эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд цөмийн эрчим хүчийг дээд зэргээр ашиглах бөгөөд зогсонги байдалд байгаа атомын цахилгаан станцуудаа дахин идэвхжүүлнэ гэж Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэв.
Арав гаруй жилийн өмнө Фүкүшимагийн гамшгийн дараа үйл ажиллагаагаа зогсоосон үйлдвэрүүдийг дахин ажиллуулахын тулд шат дараатай алхмуудыг хийнэ гэж Кишида баасан гарагт парламентад мэдэгджээ.
Кишида Оросын Украин дахь эзлэн түрэмгийллээс хойш тус улсын цөмийн эрчим хүчний салбарыг сэргээх хүчин чармайлтыг эхлүүлсэн. Украины дайн нь 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн дараа дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улс импортын газрын тос, байгалийн хийнээс хэр хамааралтай болсныг илчилсэн юм.
Япон улс өнгөрсөн онд түүхий газрын тосныхоо дөрөв орчим хувийг, байгалийн хийн хэрэглээнийхээ есөн хувийг Оросоос нийлүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, Худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда Япон улс үр ашиг багатай нүүрсний үйлдвэрүүдийг 2030 он хүртэл аажмаар зогсоож, нүүрстөрөгчөөс ангижруулсан дулааны эрчим хүчийг ашиглах төлөвлөгөөгөө баасан гарагт зарлав.
Өнгөрсөн жил Японы засгийн газар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувийг 2030 он гэхэд 19 хувь болгон бууруулах зорилт тавьаад байсан билээ.
Эх сурвалж: Al Jazeera

#Атомын цахилгаан станц, #Япон улс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557