“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа буурчээ. Компанийн мэдээлснээр энэ оны эхний гурван сард 200,000 гишүүнээ алдсан байна.
“Netflix” Оросын зах зээлээс гарахын зэрэгцээ АНУ, Их Британи зэрэг гол зах зээлүүдэд төлбөрөө нэмэгдүүлсний дараа хэрэглэгчдийн тоо буурсан бөгөөд илүү их алдагдал хүлээж магадгүй байгааг анхааруулжээ.
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шинэ гишүүдийн тоог нэмэх шаардлагатай бөгөөд нэг бүртгэлийг өөр бусад хүмүүстэй хувааж хэрэглэдэг явдлыг зогсоох талаар дурдсан байна.
“Netflix” хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа долдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд дахин хоёр сая хэрэглэгчээ алдаж магадгүй гэж анхааруулжээ. Гэсэн ч одоогийн байдлаар “Netflix” дэлхий даяар 220 сая гаруй хэрэглэгчтэй хэвээр байна.
Хамгийн сүүлд 2011 оны аравдугаар сард тус компани хэрэглэгчдийнхээ дөрөвний нэгийг алдаж байжээ.
Украины дайны дараа “Netflix” Оросын зах зээлээс гарснаар 700,000 хэрэглэгчээ алдсан байна. Харин төлбөрөө нэмэгдүүлсний дараа АНУ, Канад дахь 600,000 хэрэглэгч үйлчилгээгээ зогсоожээ.
“Netflix” эдгээрийг тооцоолж байсан бөгөөд олон тооны хэрэглэгч үйлчилгээгээ цуцалсан хэдий ч компанийн орлого нэмэгдсэн гэж мэдэгджээ. Компанийн орлого оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар нэмэгдсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар өрхийн хэрэглээний зардал нэмэгдсэнээр хүмүүс хэмнэлтийг эрэлхийлж эхэлсэн нь “Netflix”-ийн хэрэглэгчийн тоонд нөлөөлсөн байна.
Мөн “Amazon”, “Apple”, “Disney” зэрэг медиа компаниуд үйлчилгээгээ эрчимжүүлсэн нь стрийминг салбарыг улам өрсөлдөөнтэй болгосон байна.
Уг мэдээлэл цацагдсаны дараа “Netflix”-ийн хувьцааны үнэ 20 гаруй хувиар унажээ.
Эх сурвалж: BBC

#Netflix,