Ираны дэмжлэгтэй Иракийн зэвсэгт хүчнийхэн болон бүс нутгийн тагнуулын албаны гишүүдийн үзэж байгаагаар Орос улс Ираны хууль бус зэвсгийн наймааны сүлжээний тусламжтайгаар Иракаас зэвсэг, цэргийн техник хэрэгслийг авчруулж Украины дайнд ашиглаж байна.

Энэ хүрээнд Иракаас пуужин харвагч “RPG” болон танк эсэргүүцэх пуужингууд, мөн Бразилын зохион бүтээсэн пуужин харвагч системийг Орос руу тээвэрлэсэн байна. мөн Оросын “S-300”-тэй төстэй Иранд үйлдвэрлэсэн “Bavar 373” пуужингийн системийг Тегераны эрх баригчид Москвад хандивлаж, “S-300”-г Орост буцааж өгсөн тухай тээвэрлэх үйл явцад оролцсон эх сурвалж “The Guardian”-д мэдээлжээ.

Украины түрэмгийллийн дараа барууны орнууд хориг арга хэмжээ авсны улмаас Москва өөрийн цэргийн холбоотон Иранд түшиглэхээс өөр аргагүй болсон бөгөөд хууль бусаар олж авсан зэвсэг нь Украин дахь Оросын стратегийг эрс өөрчлөх боломжтой байна.

Иракийн Шиа хүчний хамгийн хүчирхэг бүлэг болох Хашд аль-Шаабигийн эзэмшилд байсан “RPG” болон танк эсэргүүцэх пуужингуудыг гуравдугаар сарын 26-нд Салямжа хилийн боомтоор дамжуулан Иран руу зөөвөрлөж, Ираны арми хүлээн авсны дараа далайгаар Орос руу тээвэрлэсэн гэж гармыг хянадаг тус хүчний командлагч мэдээлжээ.

Хашд аль-Шааби мөн дөрөвдүгээр сарын нэгэнд Бразилын зохион бүтээсэн “Astros II” пуужин харвагч хоёр системийг задалж, хэсэгчлэн Иран руу илгээсэн гэж тус бүлэглэлийн эх сурвалж мэдээлсэн байна.

Хашд аль-Шааби нь Ирантай хиллэдэг бүс нутгийн ихэнх хэсгийг хянадаг байна.

Ийм хэмжээний ачаа тээвэрлэх боломжтой Оросын далбаатай хоёр, Ираны далбаатай нэг ачааны хөлөг онгоц дээр заасан хугацаанд Ираны Бандар Анзали боомтоос Каспийн тэнгисийг гаталж, Ижил мөрний бэлчир дэх Оросын Астрахань хотыг зорьжээ.

Карнегийн Ойрх Дорнодын төвийн ажилтан Моханед Хейге Али хэлэхдээ “Ийм нарийн зэвсэг Украинд том өөрчлөлт авчрах болно. Хятад зэрэг бусад улс орнууд хориг арга хэмжээний шинэ нөхцөл байдлыг харгалзан Орост зэвсэг өгөхдөө маш болгоомжтой хандаж байгаа. Харин Иран Орос улсыг энэ мөргөлдөөнд байр сууриа алдахгүй байхыг хүсэж байгаа” гэж тайлбарлав.

Учир нь Путины дэглэм тогтворгүй болбол энэ нь Иранд, ялангуяа Сирид асар их нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: The Guardian

#Ирак, #ОХУ, #УКраин, #Украины дайн,