Гэрэл зургийг MPA.mn

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 57 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тусгасан хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-ын даргад албан захидал илгээжээ.

Тус захидалд уг өөрчлөлт нь уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулахын зэрэгцээ Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолсон байна. Мөн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлийг ухраахгүй байхыг УИХ болон Засгийн газарт уриалжээ.

ЗАХИДАЛД

Европын Холбоо болон түүний гишүүн орнууд нь Монгол Улстай хүний эрх болон хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг билээ. Хүүхдийн эрх хүний эрхийн салшгүй хэсэг бөгөөд Монгол Улс 1990 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, соёрхон баталснаас хойш хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн.

Түүнчлэн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын 8.7-д заасан хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2025 он гэхэд устгах зорилтыг хэрэгжүүлэх амлалт хүлээсэн.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсын хувьд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар буюу Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай, 182 дугаар буюу Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай конвенцуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Монгол Улсад суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилгоор хэрэгжүүлж буй хяналт, шалгалтын арга хэмжээ, түүнчлэн 2023 оноос хойш насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хөнгөн хөдөлмөрийн тодорхойлолтыг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг өндрөөр үнэлж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсад суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал болгож буй хуулийн төслийн талаар санаа зовниж буйгаа энэхүү захидлаар илэрхийлж байна.

2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тусгасан байна. Энэхүү тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.

Энэхүү хориг нь өвөл, хаврын улирлын эрс тэс, хатуу ширүүн цаг агаарын нөхцөлд уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, тэр дундаа хүнд гэмтэл бэртэл авах, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн чухал хамгаалалтын арга хэмжээ юм.

Хэрэв уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд хүрсэн ахиц дэвшилд сөргөөр нөлөөлж, төрийн эрх бүхий байгууллагуудын хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах чиглэлээр Монгол Улсын сүүлийн жилүүдэд гаргасан ахиц дэвшлийг ухраахын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтын 8.7 дахь зорилтыг хэрэгжүүлэхээр хүлээсэн амлалтаа биелүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Уралдаанч хүүхдүүдийг эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхлүүлэх нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамаарах эрсдэлтэй бөгөөд хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй юм.

Иймд Монгол Улсад суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнууд хүүхдийн эрх, хамгааллыг улам бэхжүүлж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын хүрээнд хүрсэн эерэг үр дүн, ололт амжилтыг алдагдуулахгүй байхыг Монгол Улсын Их Хурал болон Засгийн газарт уриалж байна.

Түүнчлэн төв болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, адуу эзэмшигчид, уяачид болон нийт олон нийтийг хүүхэд хамгааллын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангахыг уриалж байна. Үүний хүрээнд хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ болон зөрчилд хариуцлага тооцох үр нөлөөтэй механизмыг бэхжүүлж, хэрэгжүүлэх нь чухал юм.

Европын Холбоо болон түүний гишүүн орнууд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж буй хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, түүнчлэн Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлж байна.

ГҮНЭЭ ХҮНДЭТГЭСЭН  ИНА МАРЧЮЛЁНИТЕ

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД

МОНГОЛ УЛСАД СУУГАА ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ОРНУУДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Эх сурвалж: Европын холбооны төлөөлөгчийн газар

#онцолсон, #Европын холбоо,