64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лас Вегас хотод болж өндөрлөлөө. Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоосоор үзэгчидтэй нэгдэж Украиныг дэмжихийг уриалав.

Тэрээр Украин дахь Оросын түрэмгийллийг Украины ард түмэн, тэр дундаа хүүхдүүдийн мөрөөдөл, амьдралыг унтраахаар заналхийлж буй аймшигт аниргүйтэй зүйрлэжээ.

Зеленский “Хөгжмийн эсрэг юу байж болох вэ? Балгас болсон хотуудын аниргүй байдал, амь үрэгдсэн хүмүүсийн чимээгүй байдал” гэж хэлэв.

Тэрээр цааш нь “Аниргүйг хөгжмөөрөө дүүргэ. Бидний түүхийг ярихын тулд үүнийг өнөөдөр дүүргэ. Нийгмийн сүлжээ, зурагтаараа дайны тухай үнэнийг хэлж, биднийг чадах бүхнээрээ дэмжээрэй. Ямар ч аргаар хамаагүй, гэхдээ аниргүй байдал бидэнд дэмжлэг болохгүй” гэж англиар хэлжээ.

Зеленскийгийн дараа Грэммийн тайзнаа дуучин Жон Леженд “Үнэгүй” нэртэй дуугаа Украины хөгжимчид, дуучид болон Украины яруу найрагч Люба Якимчук нартай хамтран сонордуулав.

Зеленский хөгжмийн салбарын шагнал гардуулах ёслолоос гадна АНУ-ын Конгресс, Японы үндэсний хурал, Их Британи, Австралийн парламент, Израилийн Кнессет дээр үг хэлж эх орондоо дэмжлэг хүсжээ.

Эх сурвалж: Reuters

#64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский,