Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болж буй Засаг дарга, ИТХ-ын шийдвэрээр тус сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн байршилд газрын цахим дуудлага худалдааг өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж байгаа аж.

Энэхүү дуудлага худалдааны зарим байршил нь "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дунд хугацааны "А6-20" бизнес төлөвлөгөө, "Техник эдийн засгийн үндэслэл"-д тусгагдсан олборлох нүүрсний нөөцтэй тусгай зөвшөөрлийн талбай, нүүрс баяжуулах үйлдвэр, өртөө, төмөр замын тээврийн хэрэгсэлд нүүрс ачилт хийх нэгдсэн төв бусад байгууламж баригдах талбайнуудтай давхцаж байгаа тул газрын дуудлага худалдаанд оролцсон иргэд, ААН хохирч магадгүй анхааруулж байна.

#“Эрдэнэс Тавантолгой", #Газрын дуудлага худалдаа, #Өмнөговь аймгийн Цогтцэций сум,