Өчигдөр орой Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Гурав дахь долоо хоног дуусаж байна. Бид бүгд амар амгаланг хүсэж байна. Бид бүгд ялалтыг хүсэж байна. Украинчууд бид хүртэх эрхтэй зүйлээ багахан хугацааны дараа хүртэнэ гэсэн мэдрэмж төрж байна” хэмээн найдлага төрүүлэм үг хэлжээ.

Зеленский цаашлаад Украин болон Оросын албаныхны уулзалт нааштай байгааг тэмдэглэв. “Уулзалт үргэлжилж байна. Одоо хэлэлцээрийн байр суурь илүү бодитой болсон гэж надад мэдээлсэн. Гэхдээ Украины ашиг сонирхолд нийцэх шийдвэрт хүрэхийн тулд бидэнд илүү их цаг хугацаа хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрээр Орос улс асар их техник хэрэгсэл, цэрэг, генералуудаа алдсан гэж мэдэгдсэн байна. “Оросын олон цэргийн алба хаагч амь үрэгдсэн. Амиа алдсан түрэмгийлэгчдийн дунд хэдэн арван офицер байгаа бөгөөд өнөөдөр дахин нэг генерал амиа алджээ. Эзлэн түрэмгийлэгчид шинэ бөгөөд илэрхий дайны гэмт хэрэг үйлдэж, энх тайван хотууд, иргэний дэд бүтэц рүү халдсан. Оросын Украины эсрэг ашигласан пуужингийн тоо аль хэдийн 900-г давсан. Агаараас хаясан бөмбөг маш олон тул тоолж баршгүй” гэж хэлжээ.

Орос, Украины төлөөлөгч нар даваа гарагт виртуал хэлбэрээр хэлэлцээр хийсэн бөгөөд өнөөдөр буюу лхагва гарагт хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Оросын тал Украиныг НАТО-ийн эвсэлд гишүүнээр элсэхгүй байхыг, мөн салан тусгаарласан Донецк, Луганск, Крым мужуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шаардлагыг тавьж байгаа юм.

Тэгвэл мягмар гарагт Зеленский Украин улс НАТО-д элсэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Дайн, #ОХУ, #УКраин, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский,