Европд хямд өртөгтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Wizz Air” Украины дүрвэгсдэд зориулж ойрын зайн нислэгийн 100,000 суудал үнэ төлбөргүй өгөхөө мэдэгдлээ.

Унгарт төвтэй агаарын тээврийн тус компани нь Украины дүрвэгсдийг зорьсон газартаа хүрэхэд нь туслах үүрэг хүлээсэн гэдгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.

Эдгээр үнэгүй нислэгийн тизийг гуравдугаар сард Польш, Словак, Унгар, Румынээс хөөрөх “Wizz Air”-ийн нислэгт ашиглах боломжтой гэж агаарын тээврийн компани мэдэгдэв.

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр одоогоор 660,000 гаруй Украины иргэд гадаад руу дүрвээд байгаа бөгөөд Польш улс хамгийн олон цагаачдыг хүлээн авчээ.

Украины дүрвэгсдийн 450,000 орчим нь буюу нийт дүрвэгсдийн талаас илүү хувь нь Польшид ирсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамны дэд сайд Павел Сефернакер лхагва гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#“Wizz Air” авиа компани, #УКраин, #Украины дүрвэгсдэд 100000 үнэгүй суудал санал болголоо,