Оросын шүхэрчид Харьков хотын зүүн хойд хэсэгт газардаж, тус хотын цэргийн эмнэлгүүдийн нэг рүү дайрсан тухай Украины бие даасан мэдээллийн агентлаг болон Украины армийн албаныхан мэдээлэв.
Украины армийн мэдээлснээр Харьков болон түүний ойр орчмын бүс нутагт агаарын довтолгооны дуут дохио дуугарч эхлэх үед агаарын довтолгоо эхэлсэн байна.
Мэдэгдэлд Оросын цэргүүд бүс нутгийн цэргийн эмнэлэг рүү дайрсан бөгөөд тулаан үргэлжилж байгааг дурджээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн 08:00 цагийн орчимд Оросууд тус хотын захиргааны төв байрыг бөмбөгдөж, ойролцоох машинууд болон барилгууд шатсан. Мягмар гарагийн орой Харьков хотын нэгэн хороололд дахин дэлбэрэлт болжээ.
Харьковт мягмар гарагт наад зах нь 17 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж Онцгой байдлын албаныхан мэдээлэв.
Орон сууцны хороолол руу их буугаар цохилт өгсөн нь Украины зоригийг мохоох сулруулах гэсэн Оросын оролдлого байж магадгүй гэж зарим шинжээч таамаглаж байна.
Эх сурвалж: BBC

#шуурхай, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин, #Харьков,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557