“Google” Оросын төрийн мэдээллийн хэрэгсэл болох “RT”-г хайлтын хэрэгслээс хаслаа.

“Google”-ийн дэлхийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Кент Уолкер “Энэ онцгой хямралын үед бид буруу ташаа мэдээллийн тархалтыг зогсоох, онлайнаар худал мэдээлэл түгээх кампанит ажлыг тасалдуулах онцгой арга хэмжээ авч байна” гэж мэдэгджээ.

Өмнө нь тус компани Оросын засгийн газраас санхүүжүүлдэг мэдээллийн сайтуудын сурталчилгаа болон “YouTube”-ийн зарим функцийг ашиглах эрхийг хязгаарласан билээ.

Харин “RT”-ийн ерөнхий редакторын орлогч Анна Белкина энэ алхам нь барууны компаниуд “гадны ямар нэгэн дуу хоолой болохоос айж байгаагийн” нотолгоо юм гэж тайлбарласан.

“RT” болон засгийн газраас санхүүжүүлдэг өөр нэг сайт болох “Sputnik”-ийг АНУ-ын Төрийн департамент “Оросын хуурамч мэдээлэл, суртал ухуулгын экосистемийн чухал элементүүд” гэж тодорхойлсон.

Мөн технологийн аварга “Apple” компани “RT болон “Sputnik”-ийн аппликейшнийг Оросоос өөр улс оронд татаж авах боломжгүй болгосон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#“Google”, #Оросын төрийн мэдээллийн хэрэгсэл болох “RT”,