Харьков бол тус улсын хоёр дахь том хот бөгөөд большевикуудын байгуулсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украины анхны нийслэл юм. Энэ утгаараа Украинчуудын хувьд онцгой ач холбогдолтой газар.

Энд танкны үйлдвэр, түүнчлэн олон тооны мэдээллийн технологийн компаниуд зэрэг Украины хамгийн чухал салбарууд байрладаг байна.

Өнөөдөр өглөө бүс нутгийн захиргааны барилгын гаднах Эрх чөлөөний талбайд Оросууд пуужингийн цохилт өгсөн бөгөөд дараахан нь тус мужийн дарга Олех Синехубов халдлагыг “дайны гэмт хэрэг” гэж нэрлэжээ.

Мөн адил Украины Ерөнхийлөгч Харьков хотыг бөмбөгдөж, олон арван энгийн иргэдийн амь насыг хохироосон явдлыг дайны гэмт хэрэг гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн даваа гарагт тус хотын орон сууцны барилгуудыг Оросын тэсрэх бөмбөгөөр бөмбөгдсөний улмаас есөн хүн, түүний дотор гурван хүүхэд амь үрэгдсэн байна.

Володимир Зеленский ард түмэнд хандан үг хэлэхдээ Оросууд энгийн иргэдийг зориудаар онилж байгаа тухай онцолсон бөгөөд “Оросын арми Харьков руу тийрэлтэт их буугаар харгис хэрцгийгээр буудсан. Оросууд хаашаа буудаж байгааг мэдэж байсан” гэж хэлжээ.

Харьков хотын төрийн захиргааны байрыг бөмбөгдөхөд 20 орчим энгийн иргэн шархадсан гэж тус хотын Онцгой байдлын албаныхан мэдэгдэв.

“Facebook”-т нийтэлсэн дүрс бичлэгт пуужингийн цохилтын улмаас барилга хэсэгчлэн сүйрсэн ба ойролцоох барилгын шатны хонгил нурж, доор нь хүмүүс гацсан гэж онцгой байдлын ажилтан хэлж байгаа нь сонсогдоно.

Онцгой байдлын ажилтан "Аврагчид нурангийг шалгаж, шархадсан хүмүүс болон амь үрэгдэгсдийн цогцсыг гаргаж байна. Бидний ажил үргэлжилж байна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин, #Харьков,