Зэвсгийн эд анги судалдаг Их Британид төвтэй “Conflict Armament Research” (CAR) байгууллага Оросын Украинд ашиглаж буй Ираны “Shahed-136” нисгэгчгүй онгоцнуудыг судалж үзээд бараг 20 жилийн өмнө Ираны хууль бусаар олж авсан Герман технологиор бүтээсэн хөдөлгүүртэй болохыг нь тогтоожээ.
2006 онд Иран Германы “Limbach Flugmotoren” компанийн нисгэгчгүй онгоцны хөдөлгүүрийг хууль бусаар олж авч. Үүнээс гурван жилийн дараа Ираны инженер Юсеф Абуталебигийн “Mado” компани “UAV” хөдөлгүүр бүтээснээ зарлаж байжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас 2023 оны гуравдугаар сарын хооронд “CAR” нь Украины дайны талбараас цуглуулсан Иранд үйлдвэрлэсэн 20 нисгэгчгүй онгоц, сумны эд ангиудыг шалгасны тал хувь нь “Shahed-136” байсан байна.
Судлаачид “Shahed-136” онгоцны хөдөлгүүр дэх очлуурын тагнаас Ираны “Oje Parvaz Mado Nafar” буюу “Mado” компанийн тэмдэглэгээ, түүнчлэн “Mado”-ийн ашигладаг серийн дугаарын дарааллыг олсон бөгөөд тус компани моторыг нь урвуу инженерийн аргаар бүтээсэн болохыг тогтоосон байна.
Барууны засгийн газрууд болон НҮБ нь “Mado”-г Ираны нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. НҮБ-ын мөрдөн байцаагчид үүнтэй ижил серийн дугаарын загварыг Йемен дэх Ираны хути холбоотнуудын Саудын Арабд хийсэн нисгэгчгүй онгоцны халдлага, мөн өнгөрсөн жил Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабид хийсэн пуужингийн довтолгоог судалж байх явцдаа илрүүлж байжээ.
НҮБ-ын шинжээчдийн мэдээлснээр “Mado” нь мөн нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлдээ Чех улсын “PBS Velká Bíteš” компанийн үйлдвэрлэсэн “TJ-100” тийрэлтэт хөдөлгүүрийг зөвшөөрөлгүйгээр ашигласан байна.
Тодруулбал, 2019 онд Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдлага үйлдэхэд ашигласан Ираны “Quds-1” пуужингийн хөдөлгүүрийг Чехийн хөдөлгүүрээс хуулбарласан байжээ. Мөн уг хөдөлгүүрийг Ираны “Heidar-2” пуужинд суурилуулсан гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Дайн эхэлснээс хойш Тегеран, Москвагийн харилцаа улам гүнзгийрсэн бөгөөд Ираны Сангийн сайд Эхсан Хандоузигийн хэлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд Орос улс Ираны хамгийн том гадаад хөрөнгө оруулагч болжээ.
Тэрээр цаашид Иран-Орос улс зэвсгийн худалдаанаас өөр салбарт хамтран ажиллах боломжтой талаар өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн Хандоузи Оросыг Украины байлдааны талбараас олзолсон танк эсэргүүцэх жавелин зэрэг барууны боловсронгуй зэвсгийг Ирантай хуваалцаж, энэ төрлийн системийг хуулбарлах тал дээр хамтран ажиллах магадлалтай талаар цухуйлгажээ.
Эх сурвалж: CNN

#иран, #нисгэгчгүй онгоц, #ОРос, #Shahed-136,