Орост тагнуулын хэргээр саатуулагдаад буй АНУ-ын сэтгүүлч Эван Гершкович цагдан хорих шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр Оросын шүүх түүний гомдлыг хэлэлцээд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Гуравдугаар сарын 29-нд Оросын Аюулгүй байдлын алба “Wall Street Journal” (WSJ) сонинд ажиллаж байсан Гершковичийг Екатеринбург хотоос баривчилж, түүнд тагнуулын хэрэг тулгасан.

Тэрээр цагдан хоригдсоноосоо хойш өнөөдөр анх удаа олны өмнө гарч ирсэн бөгөөд шүүхийн танхимд харьцангуй тайван байсныг сэтгүүлчид мэдээлжээ.

Өнөөдрийн шүүх хуралд түүний өмгөөлөгчөөс гадна Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Лин Трейси байлцсан байна.

Шүүх хурлын дараа Трейси Гершковичтэй даваа гарагт анх удаа уулзах боломжтой болсноо хэлээд, эрүүл мэнд нь сайн байгааг сэтгүүлчдэд мэдэгджээ.

Өмгөөлөгчдийнх нэг Мария Корчагина түүнийг сайн байгааг мөн мэдэгдсэн байна.

Даваа гарагт АНУ тэргүүтэй 40 гаруй улс орон НҮБ-д хамтарсан мэдэгдэл гаргаж, Гершковичийг суллахыг уриалаад, хэвлэл мэдээллийн хэрэгслийг айлган сүрдүүлж буй Москваг буруушаав.

Гершковичийг АНУ-ын засгийн газрын төлөө цэргийн объектын нууц мэдээллийг авахыг оролдсон гэж Оросын тал мэдэгдсэн бол Гершкович түүнд тулгаад буй хэргийг үгүйсгээд байгаа юм.

Хэрэв шүүх түүнийг тагнуул хийсэн гэм буруутайд тооцвол 20 хүртэлх жилийн хорих ял оногдуулж магадгүй.

Хил хязгааргүй сэтгүүлчдийн мэдээлснээр Гершкович нь Москвагаас зүүн тийш 1,600 километрийн зайд орших Екатеринбург хотод Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийг сурвалжилж байжээ.

Эх сурвалж: BBC

#АНУ, #ОРос, #Эван Гершкович,