2023 оны Оскарын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг Брендан Фрейзер “The Whale” киногоороо хүртлээ.

Фрейзер академид болон “зоригтой кино” хийсэн студид талархал илэрхийлээд, түүнийг гол дүрээр сонгосон найруулагч Даррен Аронофскид талархал илэрхийлсэн байна.

Энэ жил дэлхийн топ кино наадмуудаас шилдгийн шилдэг шагналуудыг түүсэн Ази гаралтай жүжигчин Мишель Ёо “Everything Everywhere All At once” киноны дүрээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг хүртлээ.

Тэрээр Оскарын “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй бөгөөд Оскарын шагнал хүртсэн Малайзаас төрсөн анхны жүжигчин болж байна. Мөн жүжигчний төрөлд Оскарын шагнал хүртсэн тав дахь Ази гаралтай хүн, мөн Мандарин Хятад, Кантон хэлээр дүр бүтээж шагнал хүртэж буй анхны эмэгтэй жүжигчин боллоо.

Мишель Ёо нь 23 жилийн өмнө Оскарын шагналт “Crouching Tiger, Hidden Dragon” кинонд дүр бүтээснээрээ олон улсад алдартай болсон ч “Everything Everywhere All At once” киногоор анх удаа Оскарт нэр дэвшиж буй нь энэ юм.

“Everything Everywhere All At once” киноны амжилт үргэлжилсээр, энэ үдшийн хамгийн том шагнал болох “Шилдэг кино”-ны төрөлд Оскарын эзэн болсон байна.

Уг кино нь 95 дахь удаагийн Оскарын наадамд хамгийн олон буюу 11 номинацид нэр дэвшиж, 7-г нь ийнхүү өөрийн болгож чадлаа.

#Everything Everywhere All at Once, #Мишель Ёо, #Оскар 2023,