2023 оны Академийн шагнал гардуулах ёслолыг “Everything Everywhere All at Once” кино тэргүүлж, “All Quiet on the Western Front” удаалж байна.
Нээлтээ хийснээсээ хойш кино салбарт шуугиан тарьсаар байгаа “Everything Everywhere All at Once” киноны Ке Хуй Куан, Жэйми Ли Кертис нарын жүжигчид “Шилдэг эрэгтэй туслах дүр” болон “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн бол Дэниел Кван, Даниел Шейнерт нар уг киногоороо “Шилдэг эх зохиол”, “Шилдэг найруулагч”-ын төрөлд Оскарын шагнал хүртээд байна.
Оскарын “Шилдэг кино эвлүүлэг”-ийн шагналыг мөн “Everything Everywhere All at Once” киноны Пол Рожерс хүртжээ.
Харин Дэлхийн I дайны тухай “All Quiet on the Western Front” киноны Кристиан М.Голдбек, Эрнестине Хиппер нар “Шилдэг продакшн дизайн”-ы төрөлд Оскарын эзэн болсон байна.
Мөн киноны хөгжмийг зохиосон Фолькер Бертельманн Академийн шагналыг хүртжээ. Түүнчлэн уг кинонд ажилласан Жеймс Френд “Шилдэг зураг авалт” шагналыг авсан байна.
Эдгээр кинонууд үдшийн хамгийн хүндтэй “Шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байгаа билээ.
Сонирхуулахад, энэ жилийн “Шилдэг баримтат кино”-оор “CNN”-ий бүтээл болох Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн улс төрийн амьдрал, үнэнийг илчлэх эрэл хайгуулын тухай өгүүлдэг “Навальный” кино шалгарсан байна.
Кино найруулагч Даниэль Рохер шагналаа гардан авахдаа шоронд хоригдож байгаа Навальныйн гэр бүлд талархал илэрхийлжээ.
Мөн 2022 онд хамгийн их ашиг олсон “Avatar: The Way of Water” киноны Жо Леттери, Ричард Банехэм, Эрик Сайндон, Даниел Барретт нар “Шилдэг визуал эффект” шагналын эзэн болсон байна.
Шагнал гардуулах ёслол үргэлжилж байгаа бөгөөд удахгүй "Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр", "Шилдэг кино" төрлийн ялагчид тодрох болно.
Эх сурвалж: Oscars

#Everything Everywhere All at Once, #Оскар 2023,