Ромын Пап Францис баасан гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа Украины дайныг зөвхөн Орос бус өөр хэд хэдэн “эзэнт гүрний” ашиг сонирхолд хөтлөгдсөн гэж үзэж байгаагаа дурджээ.
Тэрээр мөргөлдөөнийг “зөвхөн Оросын эзэнт гүрний төдийгүй бусад эзэнт гүрний эрх ашгаар өдөөгдсөн” хэлсэн байна.
Мөн дэлхийн энх тайвны төлөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Пап ламын “RSI” телевизэд өгсөн ярилцлага бүрэн эхээрээ ням гарагт цацагдах боловч ярилцлагын эшлэлүүд Италийн өдөр тутмын “La Repubblica”, “La Stampa”, “Corriere della Sera” зэрэг сонинд баасан гарагт нийтлэгдсэн байна.
Өдгөө 86 настай Францис нь гуравдугаар сарын 13-нд Пап ламаар сонгогдсоныхоо 10 жилийн ойг тэмдэглэх бөгөөд хэрэв хэтэрхий ядарч, Ромын Католик Сүмийг удирдах чадваргүй болсон гэж үзвэл огцорно гэдгээ ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн сард тэрээр Пап лам зөвхөн онцгой тохиолдолд л огцрох ёстой гэж хэлж байв.
Католик сүмийн өмнөх тэргүүн XVI Бенедикт нь 2013 онд огцорсноор 600 орчим жилийн хугацаанд огцорсон анхны хамба лам болсон юм. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд 95 насандаа таалал төгссөн билээ.
Чухам юу түүнийг огцрох шийдвэр гаргахад хүргэж болох талаар асуухад Францис “Аливааг эрүүл ухаанаар харж чадахгүй болтлоо ядрах. Тодорхой бус байдал, нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй болох” гэж хариулсан байна.
Мөн тэрээр өвдөгнөөсөө болоод тэргэнцэр ашиглаж байгаадаа “бага зэрэг ичиж” байгаагаа ярьжээ.
Эх сурвалж: Reuters

#Ромын пап, #Украины дайн, #Францис,