Румын улсын Агаарын цэргийн хүчний хяналтын систем тус улсын агаарын орон зайд цаг уурын бөмбөлөгтэй төстэй объект нисэж байгааг илрүүлсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдэв.

Объектыг илрүүлснээс хойш 10 минутын дараа хоёр “МиГ 21 ЛансеР” тийрэлтэт онгоц Румыний зүүн өмнөд хэсэгт хүрсэн боловч объектыг олж чадаагүй байна. Бөмбөлөг 11,000 метрийн өндөрт нисэж байжээ.

Онгоцны баг 30 минутын дараа бааз руугаа буцсан гэж яам мэдэгдсэн байна.

Түүнчлэн мягмар гарагт Румын болон Украинтай хиллэдэг Молдав улс аюулгүй байдлын үүднээс агаарын орон зайгаа түр хаажээ.

Молдавын иргэний агаарын тээврийн газар тус улсын хойд хэсэгт, Украины хилийн ойролцоо цаг уурын бөмбөлөгтэй төстэй жижиг биет ажиглагдсан тухай мэдээг Батлан хамгаалах яамнаас хүлээн авсны дараа арга хэмжээ авсан гэж мэдэгдэв.

Мэдэгдэлд “цаг агаарын нөхцөл байдал, тухайн объект болон түүний нислэгийн замыг ажиглаж, тодорхойлох боломжгүй байгаа тул агаарын орон зайг хаасан” гэжээ.

Эрх баригчид уг объектыг иргэдийн аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулахгүй гэж тогтоосноор нэг цаг 22 минутын дараа агаарын орон зайгаа нээсэн байна.

Даваа гарагт Молдавын Ерөнхийлөгч Майя Санду Москва өөрийн дэмжигчдэд засгийн эрхийг шилжүүлэхээр санаархаж, тус улсад нууц ажиллагаа явуулах гэж байсныг мэдэгдсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өнгөрсөн долоо хоногт “Молдавыг устгах” Оросын тагнуулын төлөвлөгөөний талаар анх мэдэгдэж байв. Үүнээс хэд хоногийн дараа Молдавын засгийн газар огцорсон юм.

Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #молдав, #ОРос, #Румын,