Хойд Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Пхеньян хотноо цэргийн парад зохион байгуулжээ.

Тус улсын удирдагч Ким Жон Ун арга хэмжээнд эхнэр болон ирээдүйн удирдагч гэж нэрлэгдээд буй охиныхоо хамт оролцсон ч олон нийтэд хандаж үг хэлээгүй байна.

“KCNA”-ийн мэдээлснээр Ким Ир Сений талбайд болсон цэргийн парадад урьд өмнөхөөсөө илүү олон тив алгасах баллистик пуужин (ICBM) харуулсан байна.

Эдгээрийн дунд 11 ширхэг “Hwasong-17” тив алгасагч пуужин байсан бөгөөд энэ нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой, АНУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай Хойд Солонгосын хамгийн том пуужин юм. Уг пуужинг өнгөрсөн жил анх туршсан.

Мөн жагсаалд хатуу түлшээр ажилладаг пуужингаа оролцуулсан байж магадгүй гэж барууны шинжээчид үзэж байна.

Түүнчлэн дайныг зогсоох, довтолгооноос хамгаалах чадвараа харуулахын тулд тактикийн цөмийн нэгжүүдийг танилцуулжээ.

Гэхдээ лхагва гарагт үзүүлсэн хатуу түлшээр ажилладаг шинэ төрлийн пуужингууд нь 2017 оны жагсаалд үзүүлснээс өөр харагдаж байсан тул зарим шинжээчид үүнийг үзүүлэн, загвар байж магадгүй гэж үзэж байна.

Тус улсын хамгийн том баллистик пуужингийн ихэнх нь шингэн түлш хэрэглэдэг бөгөөд энэ нь хөөргөх талбай дээр түлш цэнэглэхэд цаг хугацаа шаарддаг процесс юм.

Мөргөлдөөний үед энэ процесс нь хүндрэл учруулж болзошгүй тул хатуу түлшээр ажилладаг “ICBM”-ийг хөгжүүлэх нь тус улсын гол зорилго байсаар ирсэн.

Эх сурвалж: Reuters, Yonhap

#Ким Жон Ун, #пхеньян, #Хойд солонгос, #цэргийн жагсаал,