“Squid Game” цувралаас сэдэвлэсэн шоуны зураг авалтын эхний өдөр гурван хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан болохыг “Netflix” баталжээ. Гэхдээ хүнд гэмтэл авсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Өмнөд Солонгосын хит цувралаас сэдэвлэсэн уг шоуны зураг авалт Английн зүүн хэсгийн Бедфордшир тойрог дахь Кардингтон студид явагдаж байгаа.
Стрийминг үйлчилгээ үзүүлэгчийн хэлснээр гурван хүн хөнгөн хэлбэрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэсэн гэж мэдэгдэв.
“Бид оролцогчид болон зураг авалтын багийнхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их санаа тавьдаг” гэж “Netflix” мэдэгдэлдээ дурджээ.
Хэвлэлийн төлөөлөгчийнх нь хэлснээр зураг авалтын талбайд эмч нар үргэлж байдаг бөгөөд компани аюулгүй байдлын бүх арга хэмжээнд сайтар анхаарч, хөрөнгө оруулалт хийсэн болохыг мэдэгдсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн “Зураг авалтын талбайд маш хүйтэн байсан бөгөөд оролцогчид үүнд бэлтгэлтэй байсан. Ноцтой гэмтэл авсан гэх мэдээлэл худлаа” гэж хэлжээ.
Зураг авалтыг Цельсийн -3 хэмийн хүйтэнд онгоцны ангарт хийж байсан ба энэ үед оролцогчид “Хөшөө” гэгддэг хөдөлгөөнгүй байх тоглоомыг тоглож байжээ.
“Squid Game” цувралыг нээлтээ хийсэн эхний 28 хоногт 111 сая хэрэглэгч үзсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ “Netflix”-ийн бүх цаг үеийн хамгийн амжилттай цуврал болсон. Цувралын үргэлжлэл зургадугаар сард гарах товтой байна.
Уг цувралаас сэдэвлэсэн шоунд мөн адил 456 оролцогч 4.56 сая долларын шагналын төлөө өрсөлдөж байгаа юм. Реалити шоуны түүхэнд хамгийн олон оролцогчтой, хамгийн өндөр мөнгөн шагналтай “Squid Game: The Challenge” 10 ангит шоуг мөн ирэх зургадугаар сард цацахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC

#Netflix, #Squid Game, #Squid Game: The Challenge, #шоу,