Европын холбооны хамгийн ядуу гишүүдийн нэг, Украиныг зэвсэглэхийг албан ёсоор эсэргүүцэж, Москвагийн талыг баримтлагч гэгддэг байсан Болгар улс Украины дайны эхэн үед Киевт нэн чухал дизель түлш болон сумыг нууцаар нийлүүлж байсныг холбогдох улстөрчид мэдэгдэв.
Болгарын Ерөнхий сайд асан Кирил Петков, Сангийн сайд Асен Василев нар өнгөрсөн хавар гурван сарын хугацаанд Украины армид шаардлагатай байсан Зөвлөлтийн калибрын сумны 30 хувийг, дизель түлшний 40 хувийг тус улс хангасан тухай мэдэгджээ.
Петков, Василев болон Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар "Die Welt" сэтгүүлтэй энэ талаар ярилцсан байна.
Болгар дахь улс төрийнхөн, тэр дундаа социалист эвслийн түншүүдийнх нь дунд Кремлийг дэмжигчид олон байсан, түүнчлэн санал асуулгаар болгарчуудын 70 гаруй хувь нь мөргөлдөөнд татагдан орохоос эмээж, Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байсан тул Петков Киевт нууцаар туслах шаардлагатай болсон байна.
Тэр бүү хэл Петков Оросын түрэмгийлэл эхэлсний дараахан түрэмгийллийг дайны ажиллагаа гэж нэрлэхээс татгалзсан Батлан хамгаалахын сайдаа огцруулж байжээ.
Кулебагийн хэлснээр зэвсгийн тээвэрлэлт дөрөвдүгээр сарын дундуур эхэлсэн байна. Украин Оросын Киев рүү хийсэн анхны дайралтыг няцаасан боловч барууны зэвсгийн тусламж хараахан ирээгүй, арми нь хангамжийн хомсдолд ороод байсан энэ үед Зөвлөлтийн калибрын сум онцгой хэрэгцээтэй байсан аж.
Кулеба “Болгарт их хэмжээний сум байгаа гэдгийг мэдэж байсан тул шаардлагатай хангамжийг авахаар намайг явуулсан” гэж “Die Welt”-д ярьжээ. “Энэ бол үхэл, амьдралыг шийдэх асуудал байсан. Харин Петков дотоод улс төрийн нөхцөл байдал нь амаргүй боловч чадах бүхнээ хийнэ гэж хариулсан.”
Ингээд Болгар улс зуучлагчдаараа дамжуулан зэвсгээ Украин эсвэл НАТО-ийн гишүүн орнуудад худалдаж, Польштой агаарын холбоо, Румын, Унгараар дамжин өнгөрөх хуурай замаа нээлттэй байлгасан байна. Ихэнх тусламжийн төлбөрийг эцсийн дүндээ АНУ, Их Британи төлжээ.
Дизель түлшний хувьд Болгар улс Хар тэнгисийн Бургас хотын ойролцоох Оросын “Lukoil” компанийн боловсруулах үйлдвэрт Оросын түүхий нефтээс боловсруулсан түлшийг Украин руу нийлүүлсэн байна.
Москва хариуд нь кибер халдлага болон тагнуулын ажиллагаа явуулж, мөн дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай Болгарт хий нийлүүлэхээ зогсоожээ.
Гэвч Петков АНУ-аас хоёр цистерн шингэрүүлсэн нефтийн хий худалдаж авснаар эрчим хүчний хямралыг даван туулж чадсан байна.
Тэрээр “Оросын хараат байдлаас гарах арга зам үргэлж байдгийг Европын орнуудад ойлгуулсан. Мөн Оросоос хамааралгүй, айдасгүй ертөнц бий болох боломжтой гэдгийг харуулсан” гэж “Die Welt”-д ярьжээ.
Эх сурвалж: The Guardian

#Асен Василев, #Болгар, #Дмитрий Кулеба, #Кирил Петков, #Украины дайн,