Ираны тоглогчид эх оронд нь болж буй засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Английн багтай хийх тоглолтынхоо өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзжээ.

Зарим шүтэн бишрэгчид нь энэ үеэр хашхирч, тэднийг доромжилж байсан бол зарим нь “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн бичиг барьсан байв.

Харин Ираны төрийн телевиз төрийн дуулал эгшиглэхэд сурвалжилгаа зогсоож, өөр дүрс гаргасан байна.

Есдүгээр сард ёс суртахууны цагдаад саатуулагдаж байсан 22 настай Махса Амини гэх эмэгтэй нас барсны дараа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн.

Хүний эрхийн тэмцэгчдийн мэдэгдсэнээр Ираны аюулгүй байдлын хүчний явуулсан ажиллагааны улмаас 400 гаруй жагсагч амиа алдаж, 16,800 гаруй хүн баривчлагджээ.

Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг тус улсын гадаад дайснуудын зохион байгуулсан “үймээн самуун” гэж нэрлээд байгаа.

Тоглолтын эхний хагаст мөн Ираны хөгжөөн дэмжигчид Исламын Бүгд Найрамдах Улсыг хатуу шүүмжилдэг, эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн алдартай нүүр царай болох тэтгэвэртээ гарсан хөл бөмбөгийн тамирчин “Али Карими”-ийн нэрийг дуудаж байжээ.

Мөн жагсагчид Ираны аюулгүй байдлын хүчнийг тодорхойлоход хэрэглэдэг, Перс хэлээр гутамшигтай гэсэн утга илэрхийлдэг “Бе-Шараф” гэх үгийг чангаар хэлж байжээ.

Ираны тоглогчид мөн есдүгээр сард ДАШТ-ий өмнөх олон улсын тэмцээнд оролцохдоо шигшээ багийнхаа тэмдгийг халхалсан байна.

Эх сурвалж: BBC

#дашт, #иран,