“Amazon”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос амьд ахуйдаа 124 тэрбум доллар хөрөнгөнийхөө дийлэнхийг бусдад өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тэрээр хөрөнгөнийхөө дийлэнх хэсгийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд, мөн хүн төрөлхтнийг нийгэм, улс төрийн гүн гүнзгий хямрал, хуваагдлын эсрэг нэгтгэж чадах хүмүүсийг дэмжихэд зориулна гэдгээ мэдэгдсэн байна.
Безос Вашингтон ДС дэх гэртээ өөрийн хамтрагч, сэтгүүлч, буяны үйлстэн Лорен Санчестай хамт бямба гарагт “CNN”-тэй ярилцсан бөгөөд энэ үеэр хосууд хандивын үйлсэд нэгдэхээр төлөвлөж байгаагаа хэлжээ.
Хөрөнгө оруулагч Уоррен Баффет, “Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс зэрэг хэд хэдэн тэрбумтан, Безосын өмнөх эхнэр Маккензи Скотт хүртэл өөрийн хөрөнгөө хандивт зориулахаа амлаж байсан бол Безос өмнө нь хэзээ ч ийм амлалт өгч байгаагүй аж.
Үүнийхээ төлөө тэрээр олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байжээ.
Безос саяхан кантри хөгжмийн од, буяны үйлстэн Долли Партонд 100 сая доллар хандивласан бөгөөд Партон уг мөнгийг өөрийн сонгосон буяны байгууллагад хандивлах боломжтой байна.
Безос 2021 оноос “зоригтой, эерэг байдлаар шийдлийг эрэлхийлдэг” хүмүүст “Эр зориг ба иргэний шагнал” олгож эхэлсэн бөгөөд одоогоор уг шагналыг идэвхтэн Ван Жонс болон гамшигт нэрвэгдсэн орнуудад хүнсний тусламж үзүүлдэг “World Central Kitchen”-ийг үүсгэн байгуулсан тогооч, хүмүүнлэгийн ажилтан Хосе Андрес нар хүртээд байгаа юм.
Эх сурвалж: CNN

#Amazon, #Жефф Безос,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557