Туркийн засгийн газар зургаан хүний аминд хүрсэн, Истанбул хотын худалдааны төв гудамжинд болсон дэлбэрэлтэд Курдын зэвсэгт дайчдыг буруутгаж, цагдаа нар бөмбөг тавьсан этгээдийг оролцуулаад 22 сэжигтнийг саатуулсан гэж даваа гарагт мэдэгджээ.
Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Истиклал өргөн чөлөөнд халдлага үйлдэх тушаалыг Сирийн хойд хэсэгт орших Кобани хотод өгсөн гэж мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд Туркийн арми тус хотод Курдын “YPG” зэвсэгт бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж байгаа юм.
Бөмбөг дэлбэлсэн этгээд Туркт ирэхийнхээ өмнө Сирийн хойд хэсгийн өөр нэг бүс нутаг болох Афринаар дайрсан болохыг Сойлу мэдэгджээ.
Халдлагын улмаас Туркийн зургаан иргэн буюу гурван гэр бүлийн тус бүр хоёр хүн амь үрэгдсэн бөгөөд одоогоор халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгээгүй байна.
Ням гарагт жуулчдын ихээр зочилдог түүхэн Истиклал өргөн чөлөөнд боодолтой зүйл үлдээж буй эмэгтэйн дүрс бичлэг цацагдсан байна.
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 50 нь эмнэлгээс гарсан бол 36 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж. Таван хүн эрчимт эмчилгээнд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэж Истанбул хотын захирагчийн албанаас мэдэгдэв.
Халдлагын дараа тус улсад 2015 оны дунд үеэс 2017 оны хооронд болсон цуврал дэлбэрэлт болон халдлага дахин давтагдаж болзошгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд нэмэгджээ.
Истанбул нь өмнө нь Курд, Исламист, зүүний үзэлтэй зэвсэгт дайчдын бай болж байсан. 2016 оны арванхоёрдугаар сард “YPG” бүлэглэл Истанбул хотын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хоёр дэлбэрэлт үйлдэж, улмаар 38 хүн амиа алдаж, 155 хүн шархдаж байсан.
Туркийн засгийн газар Сирийн мөргөлдөөнд Вашингтоноос дэмжлэг үзүүлж байсан “YPG”-г Курдистаны ажилчны нам (PKK)-ын салбар гэж үздэг байна.
Турк нь 2019 онд Сирийн хойд хэсэгт “YPG”-ийн эсрэг гурван удаа дайралт хийж, олон зуун километр газрыг булаан авсан ба тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган энэ жил “YPG”-ийн эсрэг дахин ажиллагаа явуулна гэж мэдэгдээд байгаа.
“PKK” нь 1984 оноос хойш Туркийн төрийн эсрэг бослого хөдөлгөөнийг удирдаж, мөргөлдөөний улмаас 40 мянга гаруй хүн амь үрэгджээ. Тус бүлэглэлийг Турк, Европын холбоо, АНУ террорист байгууллага гэж үздэг.
Эх сурвалж: Reuters

#YPG, #Истанбул, #Курдын зэвсэгт дайчид, #турк,