Украин улсад сурч байгаа оюутнуудын нөхцөл байдлын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодруулсан юм.

Тэрбээр "Хамгийн сүүлд авсан мэдээллээр Харьковт байгаа монгол оюутнууд хорогдох байранд байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Киев болон бусад хотуудад байгаа оюутнууд оюутны байранд байгаа. Харин байнга оршин суудаг иргэд өөрсдийн гэрт байна гэсэн мэдээллийг өгсөн.

Харьков хотод орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Бид иргэддээ асуудал намжтал өөр тийшээ зорчилгүй байх зөвлөгөөг өглөө.

Өнөөдөр Украинд байгаа монгол оюутнуудын ар гэр, эцэг эхийн төлөөллүүд ирж уулзсан. Тэдний шаардлага санал хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл зөвлөгөөг өгсөн.

Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тус улсаас 21 оюутнаа татаж авахаар Киев - Истанбул, Харьков - Истанбулын нислэгт захиалга хийсэн байсан боловч харамсалтай нь энэхүү нислэг цуцлагдсан. Учир нь Украины хил хаалттай, ямар нэгэн нислэг үйлдэхгүй байгаа. Ойрын хугацаанд агаарын хил нээгдэхгүй бол иргэдээ Польш улсаар дамжуулж татан авах боломжийг судалж байна" гэсэн юм.

#ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, #УКраин, #Харьков,