УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хоёр сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан. Энэхүү төсөлд үр ашиггүй зардал, хавтгайруулсан халамжийн бодлого хэвээрээ байна. Ковид-19-ын хүндрэлтэй Монголчуудын гурван хүн тутмын нэг нь ажилгүй, ядууралтай ийм тохиолдолд ядуу иргэд, ахмадууддаа цагаан сараар нь боов, гурил тараадаг үйлдлийг хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.
Ийм учраас сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна.
“УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах”-г хориглоно.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуулинд заасан ажил үүрэгтээ анхаарах, сонгогчид ч хуулинд заасан ажил үүргийн биелэлтийг шахаж ажиллуулахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэж байна" гэсэн юм.

#live, #УИХ-ын гишүүн Т.Доржханд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557