Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг өнөөдөр хийнэ. Нээлтэд оролцохоор "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар Өмнөговьд хүрэлцэн очлоо.
Өнөөдрийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд оролцох бөгөөд "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөжээ.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж, бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, Монгол Улсын эдийн засаг, улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гараад байна.
ФОТО:

#онцолсон, #"Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, #Оюу толгойн гүний уурхай,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557