Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлт өнөөдөр 12.00 цагт болох бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм оролцох аж.
Монгол Улсын Засгийн газар, Оюу толгойн хөрөнгө оруулагч хоорондын хэлэлцээ амжилттай болж, хэд хэдэн асуудлаар тохиролцсон юм.
Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм. Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Бид одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авч байна. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүндээ оршиж байгаа. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай байх юм.

#онцолсон, #Оюу толгойн гүний уурхай,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557