Пүрэв гарагт Францын багш нар сургуулийн орчинд Ковид-19-ийн тахлын эсрэг тэмцэх, сурагч, ажилчдыг халдвараас хамгаалах засгийн газрын нэгдсэн бодлого амжилтгүй болсон гэж үзэж ажил хаялт зарлажээ.
Нэгдүгээр сард хичээл дахин эхлэхийн өмнөхөн шинжилгээний шинэ шаардлагыг зарласан бол түүнээс хойш хоёр ч удаа журмыг өөрчилсөн нь багш, эцэг эх, сургуулийн удирдлагуудын дургүйцлийг хүргээд байна.
Үйлдвэрчний эвлэлүүд пүрэв гарагт олон сургуулиуд хаагдаж, олон тооны багш нар, түүний дотор бага сургуулийн багш нарын 75 орчим хувь нь нэг өдрийн ажил хаялтад нэгдэнэ гэж мэдэгдэв. Мөн сургуулийн захирал, ажиглагч болон бусад ажилтнуудыг төлөөлсөн үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ.
Пүрэв гарагийн өглөө Парис болон бусад хотуудад зарим сургуулиуд ажил хаялтаас болж бүрэн хаагдсан, зарим нь хагас нээлттэй, зарим нь хэвийн ажиллаж байна. Зарим нь зөвхөн эрүүл мэндийн ажилтны хүүхдүүдэд нээлттэй байв.
Засгийн газар коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдсэн ангиудыг хурдан хаах бодлогоосоо ухарч, одоогоор сургуулийг аль болох нээлттэй байлгах бодлогоо тууштай баримталж байна.
Боловсролын сайд Жан-Мишель Бланкер ажил хаялтын талаар "Хэцүү гэдгийг би мэдэж байна, гэхдээ ажил хаялт нь асуудлыг шийдэж чадахгүй. Вирусийн эсрэг цохилт өгөхгүй" гэж хэлэв.
Франц улсад Ковид-19-ийн тохиолдол нэмэгдэхийн хэрээр сургуулийн орчинд халдварын тоо мөн адил нэмэгдэж байна. Тус улсад өдөрт 370,000 орчим ковидын тохиолдол батлагдаж байна. Эерэг тохиолдол гарах бүрт олон арван сурагч, ажилтнууд шинжилгээнд хамрагддаг.
Арван нэгэн үйлдвэрчний эвлэлийн хамтарсан мэдэгдэлд “Боловсролын салбарынхны ядарч туйлдсан байдал урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрлээ. Байнга өөрчлөгддөг, ажил хэрэг болгох боломжгүй протокол, сургуулиудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай арга хэрэгсэл дутмаг зэргээс шалтгаалж үүссэн энэ эмх замбараагүй байдалд салбарын сайд, засгийн газар хариуцлага үүрэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Боловсролын яам пүрэв гарагийн орой ажил хаялтад оролцогчдын тоог мэдээлнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Франц улс,