Гүрэн академийн санаачлан хэрэгжүүлж буй "ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ" төсөл хөтөлбөрт боловсролын салбарын 10,000 багш өөрийн хүсэлтээр бүртгүүлэн яг одоо орон даяар идэвхтэй суралцаж байна. Энэ удаад Дотоод Хэргийн Их сургуулийн багш мэргэжилтнүүд нэгдэж, суралцах хүсэлт гарган Гүрэн Академитай хамтрахаа албажууллаа.
ДХИС нь олон шинэчлэлүүдийг тэр дундаа харилцаа хандлагын хүрээнд эерэг өөрчлөлт гаргахаар ажиллаж байгаа. Тус шинэчлэлд Гүрэн Академийн тусгай лицензтэй олон улсын сургалтын агуулга яв цав нийцэж байгаа учир хамтын ажиллагаа болон ийнхүү биежиж байна.
Багш нар E-GURUN.ORG платформд өөрт оногдсон нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтэрч, цахимаар хичээлүүдээ хүссэн цаг, байршилд үзэж, дуусмагц сертификатаа татан авч буй. Одоогоор багш нарт Английн Global Growth Institute-ийн 11 модуль бүхий “World Class Manager” багц хичээл болон Сэтгэлзүй, Англи хэлний хичээлийг нээн өгч, 4 сарын хугацаанд сурах боломжийг олгож байна. “World Class Manager” агуулгыг хурдтайгаар бүрэн судалж, олон улсын CPD сертификатаа одоогоор 6000 гаруй багш нар амжилттай аваад байгаа нь цаг үе, хэрэгцээнд тохирсон агуулга ба ашиглахад хялбар цахим сургалтын талбарын үр дүн юм.

Гүрэн академийн зүгээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын үед боловсролын салбараа дэмжиж, хүндрэлийг хамтдаа давах үүднээс энэ оны хавар ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ төслийг эхлүүлсэн билээ.
Орон даяар нийт ЕБС-ийн захирлуудыг эхний ээлжид сургасны дараах судалгаагаар ур чадварын хувьд дараагийн түвшинд гарч хөгжсөн бөгөөд цаашлаад өөрийгөө хөгжүүлэх арга барилыг олж авсан нь гол үр дүн байсан гэж дийлэнх нь хариулсан. Цаашлаад тэд багш, мэргэжилтнүүдийг үргэлжлүүлэн сургаж, шинэ үеийнхний хэрэгцээ шаардлагатай уях зайлшгүй шаардлага байгааг онцолсон байв. Тиймээс БШУЯ бодлогын түвшинд дэмжиж, Таван Богд Групп, Мобиком корпораци, Монос Групп, Монгол Даатгал, Сика ХХК, Хас Банк нар санхүүжилтээр дэмжин төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

#Дотоод хэргийн их сургууль, #Дэлхийн түвшний Монгол багш,