Мьянмарын рохинжа дүрвэгсэд үзэн ядсан үг хэллэгийн эсрэг арга хэмжээ аваагүй нь хүчирхийлэл гарахад нөлөөлсөн гэх үндэслэлээр “Facebook”-ийн толгой компани болох “Meta Platforms Inc”-ээс 150 тэрбум доллар нэхэмжилжээ
Нэхэмжлэлийг “Edelson PC” болон “Fields PLLC” хуулийн фирмүүд даваа гарагт гаргасан бөгөөд “Facebook”-ийн цагдан сэргийлэх агуулга болон платформын дизайны алдаа нь рохинжа нийгэмлэгт тулгараад буй бодит хүчирхийлэлд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
“Facebook” одоогоор нэхэмжлэлийн талаар тайлбар өгөөгүй байна. Тус компани өмнө нь Мьянмарт "буруу мэдээлэл, үзэн ядалтаас урьдчилан сэргийлэх ажил хэтэрхий удаан" байсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хоёрдугаар сарын нэгний төрийн эргэлтээс хойш цэргийн албан хаагчдыг “Facebook”, “Instagram” ашиглахыг хориглох зэргээр тус бүс нутагт платформыг буруугаар ашиглаж байгаа явдлыг таслан зогсоох арга хэмжээ авсан гэж мэдэгдэж байсан.
Түүнчлэн 230-р хэсэг гэгддэг АНУ-ын интернетийн хуульд онлайн платформууд гуравдагч этгээдийн нийтэлсэн агуулгад хариуцлага хүлээхгүй гэж заасны дагуу “Facebook” хэрэглэгчдийн нийтэлсэн контентын хариуцлагыг хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Рохинжа лалын шашинтай дүрвэгсдийн эсрэг үй олноор нь хөнөөх, хүчирхийлэл үйлдэх зэрэг цэргийн ажиллагаа явуулсны дараа 2017 оны наймдугаар сард Мьянмарын Ракхайн мужаас 730 мянга гаруй рохинжа хүмүүс дүрвэсэн юм. Тухайн үед хүний эрхийн байгууллагууд энгийн иргэдийг хөнөөж, тосгоныг шатаасныг баримтжуулсан билээ.
Харин Мьянмарын эрх баригчид харгислал үйлдсэнээ үгүйсгэдэг.
2018 онд НҮБ-ийн Хүний эрхийн мөрдөн байцаагчид хүчирхийллийг өөгшүүлсэн үзэн ядсан үг хэллэгийг түгээхэд “Facebook”-ийн хэрэглээ гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгджээ. Мөн тухайн жилд “Reuters” агентлагийн хийсэн судалгаагаар Рохинжа болон бусад мусульманчууд руу дайрч давшилсан агуулга бүхий бичлэг, сэтгэгдэл, зураг зэрэг 1000 гаруй контент “Facebook”-д нийтлэгдсэнийг тогтоосон байна.
Эх сурвалж: Reuters

#“Facebook”, #“Facebook”-ээс 150 тэрбум доллар нэхэмжилжээ, #Рохинжа дүрвэгсэд,