Ши Жинпинь тэргүүтэй Хятадын дээд удирдагчдыг Уйгур лалын шашинтнуудын эсрэг явуулж буй төрийн ажиллагаатай шууд холбогдох баримт бичиг дэлгэгджээ. Баримт бичгүүд нь олноор нь хорих, албадан хөдөлмөр эрхлэхэд хүргэсэн арга хэмжээ авахыг засгийн газрын өндөр албан тушаалтнууд уриалж байсныг нотолсон байна.

Баримт бичгийн зарим хэсгийг өмнө нь дэлгэж байсан боловч сүүлд задруулсан баримтад шинэ мэдээллүүд багтаж. Есдүгээр сард эдгээр баримтуудыг Их Британи дахь бие даасан “Uyghur Tribunal” байгууллагад шилжүүлсэн боловч бүрэн эхээр нь нийтлээгүй байсан. Энэ байгууллага нь Уйгур, Казах болон бусад лалын шашинтнуудын эсрэг Хятадын үйлдсэн гэмт хэргийг шалгадаг байгууллага юм.

"Шинжааны баримт бичиг" гэж нэрлэгдсэн уг баримт бичгүүд нь Ши Жинпинь, Ерөнхий сайд Ли Көцян зэрэг Хятадын Коммунист намын удирдагчид хэрхэн мэдэгдэл хийж, Уйгур болон бусад Мусульман хүмүүст шууд нөлөөлөх бодлого явуулсан болохыг харуулжээ. Үүнд албадан хорих, бөөнөөр нь үргүй болгох, албадан уусгах, дахин хүмүүжүүлэх, баривчилсан Уйгуруудыг албадан ажиллуулах зэрэг багтсан байна.

2013 онд Бээжин, 2014 онд Куньмин хотод явган зорчигч болон зорчигчдын эсрэг хоёр удаа харгис хэрцгий халдлага үйлдсэний дараа Хятад улс Уйгурын исламистууд болон салан тусгаарлагчдыг буруутгаж, Хятадын тус бүс нутагт хандах хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдсөн гэж үзэж болно.

Хятад 2016 оноос хойш хариу арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Уйгур болон бусад лалын шашинтнуудад зориулсан "дахин боловсрол олгох" хуаранг байгуулж, итгэл төрүүлэхүйц үйлдэл эс гаргасан Шинжааны оршин суугчдыг онилдог байна. Мөн Хятад улс Уйгуруудыг Шинжаанд хөвөн түүлгэх ажил хийлгэж, албадан хөдөлмөр эрхлэх стратеги баримталж байна.

Үүнээс гадна Хятад улс Уйгур хүн амыг дарахын тулд эмэгтэйчүүдийг бөөнөөр нь үргүй болгох, хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж, тус бүлэглэлийн соёлын уламжлалыг эвдэх оролдлого хийж байгаа тухай мэдээллүүд гардаг.

АНУ, Канад, Нидерланд зэрэг улс Хятадыг геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж буруутгадаг бол Хятад улс эдгээр мэдэгдлийг эрс няцааж ирсэн бөгөөд терроризмоос урьдчилан сэргийлэх, лалын хэт даврагч үзлийг үндсээр нь устгахад зайлшгүй шаардлагатай бөгөөд хуаранг хоригдлуудыг терроризмын эсрэг "дахин хүмүүжүүлэх" үр дүнтэй хэрэгсэл гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #БНХАУ, #Ши Жинпинь,