Даваа гарагт Ерөнхий сайд Борис Жонсон Британийн аж үйлдвэрийн холбоо (CBI)-нд үг хэлэхдээ 2022 оноос эхлэн Англид баригдах бүх шинэ байшин, барилгуудад цахилгаан автомашин цэнэглэх цэг байгуулах шаардлагыг танилцуулахаар болжээ. Энэ алхам нь Их Британийн цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг болж байна.
Шинэ төлөвлөгөө хэрэгжсэнээр 2030 он гэхэд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины хэрэглээг тэглэхэд дэмжлэг болгох зорилгоор ирэх жилээс супермаркет, оффисын блок зэрэг газруудад цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх цэгүүдийг суурилуулах шаардлагатай болох юм. Жил бүр 145,000 шинэ цэнэглэх цэг байгуулагдана гэж засгийн газар тооцоолжээ.
Түүнчлэн барилгын ажил хийгдэж байгаа машины зогсоолтой 10 гаруй барилгууд энэ шинэ арга хэмжээнд хамрагдахаар болсон байна.
Мөн засгийн газар Британийн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор “Innovate UK”-ээр дамжуулан гурван жилийн хугацаанд 150 сая фунт стерлингийн шинэ зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг инновацийн зээл нь ногоон бизнес зэрэг олон салбарт хүртээмжтэй байх бөгөөд бизнес эрхлэгчидтэй туршилтын журмаар ажиллах юм.
Түүнчлэн Глазго хотын ойролцоох Их Британийн хуурай газрын хамгийн том салхин цахилгаан станцын устөрөгчийн төсөлд нэмэлт 9.4 сая фунт стерлингийн санхүүжилт төсөвлөсөн байна. Санхүүжилтийг усыг устөрөгчийн хий болгон хувиргах систем хөгжүүлэхэд зарцуулах аж. Үүнийг эрчим хүч хадгалах болон орон нутгийн тээврийн үйлчилгээ үзүүлэгчдийг нүүрстөрөгчгүй түлшээр хангах зорилгоор ашиглах юм байна.
Тус улсын засгийн газраас 2050 он гэхэд хорт хийн ялгарлыг тэгд хүрэх зорилтын хүрээнд нийт 26,000 цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх төхөөрөмжийг суурилуулаад байна. Үүний 4,900 нь автомашиныг богино хугацаанд цэнэглэгддэг. Мөн орон сууц, ажлын байранд нийт 250 мянган цэгийг байршуулжээ.
Эх сурвалж: The Guardian

#Англи, #Цахилгаан авто машин,