Украины нутаг дэвсгэрээс Оросын хилийг зөрчсөн Оросын сөрөг хүчний бүлэглэл эсвэл Украины хорлон сүйтгэгчид гэж тодорхойлж буй дайчдын эсрэг Москвагийн хүчин цэргийн ажиллагаа явуулсаар байна.
Мягмар гарагт Белгород мужийн захирагч Вячеслав Гладковын хэлснээр Украинтай хил залгаа Грайворон дүүрэгт “терроризмын эсрэг ажиллагаа” үргэлжилж байгаа тул бүс нутгаас дүрвэсэн иргэд одоогоор буцах боломжгүй байна.
Түүний хэлснээр нутаг дэвсгэрийг “цэвэрлэх” ажиллагаанд Батлан хамгаалах яам, хууль сахиулах байгууллагуудтай хамтран оролцож байгаа аж.
Нэг эмэгтэй алагдаж, хоёр хүн шархадсан ч Оросын армийн цэргүүд хохирогчдод хүрч чадаагүй байна.
Өөрсдийгөө Оросыг Владимир Путинаас чөлөөлөхийг эрмэлзэж буй Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэл гэж тодорхойлдог “Оросын эрх чөлөөний легион” хил давж, Козинка сууринг эзэлж, Грайворон руу анги нэгтгэлээ илгээснээ мэдэгдсэн.
Кремлийн эсрэг өөр нэг зэвсэгт бүлэглэл болох “Оросын сайн дурынхны корпус” ч мөн дайралтад оролцсон болохоо мэдэгджээ.
“Оросын сайн дурынхны корпус”-ыг өнгөрсөн наймдугаар сард Украинд амьдардаг Оросын үндсэрхэг үзэлтэн Денис Капустин үүсгэн байгуулж, “Оросын эрх чөлөөний легион”-той нэгдэж байгаагаа тавдугаар сарын 17-нд зарласан байна.
Эдгээр бүлэглэлүүд Украины армитай холбоотой эсэх талаар мэдээлэл одоогоор байхгүй байна.
“Оросын сайн дурынхны корпус” даваа гарагийн орой “Telegram”-д олзлогдсон хуягт машиныг шалгаж буй, мөн дараа нь хуягт машиныг Оросын хөдөөгийн замд жолоодож буй дүрс бичлэгийг нийтэлжээ. Түүнчлэн олзлогдсон орос цэргүүд болон тэдний биеийн байцаалтын зураг, бусад дүрс бичлэгүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан байна.
Оросын цэргийн үйл ажиллагааг мэдээлдэг сувгууд, тэр дундаа “Telegram”-д сая гаруй дагагчтай “Rybar” хуудас бүс нутгийн гол хот болох Белгород дахь Оросын Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албаны байр халдлагад өртсөн тухай мэдээлсэн байна.
Оросын цэргийн суртал ухуулагчид үйл явдлын талаар мэдээлэхдээ Белгород руу дайрсан зэвсэгт дайчдыг голдуу оросууд байсан гэж мэдээлж байгаа аж. Зарим нь тэднийг “урвагчид” гэж цоллож байгаа бол “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин улсын хилийг хамгаалж чадаагүйд Оросын Батлан хамгаалах яамыг буруутгав.
Оросын аюулгүй байдлын албатай холбоотой “Baza”, мөн “Нээлттэй Белгород” зэрэг “Telegram” сувагт мэдээлснээр Орос руу чиглэсэн төв зам дагуух гурван сууринд мөргөлдөөн гарч, хэд хэдэн тосгонд ус, цахилгаан тасарсан байна.
Гуравдугаар сарын эхээр Холбооны аюулгүй байдлын алба зэвсэгт дайчид Украины талаас Оросын Брянск муж руу дайрсан тухай мэдээлж байв. Тухайн үед өөрсдийгөө “Оросын сайн дурынхны корпус”-т харьяалагддаг гэж танилцуулсан зэвсэгт дайчид "Путинигийг дэмжигчид болон Кремлийн дэглэм"-тэй тулалдахаар хил давсан гэдгээ мэдэгдэж байсан.
Тус бүлэглэл гуравдугаар сараас хойш Брянск мужид дор хаяж гурван удаа халдлага үйлдсэн байна.
Эх сурвалж: Al Jazeera

#Белгород,